Нийгмийн

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шүүх хурал эхлэх гэж байна

Өнгөрөгч 2018 оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн билээ.

Н.Золжаргал нь арилжааны банканд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон нь тогтоогдож, хэргийг эргэн хянах хүсэлтийг мөрдөх албанаас Монголбанканд гаргаж байсан юм.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”,  22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа.

Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хойшлуулах шийдвэр гаргасан юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэх шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, арванхоёрдугаар сарын 26-ны 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн юм.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
huuli
huuli

Huuh heleltseh hugatsaag ni duusgahiig huleenee

Зочин
Зочин
Reply to  huuli

энэ хүний үед үнэ тогтворжиж, инфляци тэглэсэн, ханшийн уналт саарч байсан санагдах юм. одоо бол эдгээр үзүүлэлт өнгөрсөндөө хөөрхий. юу хий

..,
..,

Энэ нөхрөөс нэг биш нэг хэсэг хулгай, луйвар гарна.

иргэн
иргэн

НЯМДОРЖИЙН ХАРААЖ ЗҮХЭЖ ӨШИРХСӨН ХҮМҮҮСИЙГ ШҮҮДЭГ ЯЛ ӨГДӨГ БОЛООД УДАЖ БАЙНА ДАА.

Зочин
Зочин

үхсэн баас яав л гэж

Холбоотой мэдээ

Back to top button