Гадаад мэдээДЭЛХИЙ

Өнөөдөр Юн Сок Ёлыг импичлэх тухай эцсийн сонсголыг хийнэ

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичлэх шийдвэрийг хэвээр үлдээх эсэхээ шийдэх эцсийн сонсголыг хийх юм. Сонсгол орон нутгийн цагаар 14:00 цагт (Улаанбаатарын цагаар 13:00) эхэлнэ. Үндсэн хуулийн шүүх Юн Сок Ёлын өмгөөлөгч нар болон БНСУ-ын парламентын хуулийн багийн мэдүүлсэн баримтуудыг шалгаж, эцсийн маргааныг нь сонсох юм.

Энэхүү сонсголоор Ерөнхийлөгч Юн Сок Ёл арванхоёрдугаар сарын гурванд цэргийн онц байдал зарлахад хүргэсэн нөхцөл байдлын тухай тайлбар өгөх төлөвтэй байна. Мөн тэр өөрийг нь мөрдөн шалгаж буй Өндөр албан тушаалтны авлигатай тэмцэх газар (CIO) болон прокуроруудын ажиллагаа хууль бус гэж мэдэгдэл гаргаж магадгүй. Үүнээс гадна Юн Сок Ёл цэргийн онц байдал зарлаж, улс төрийн үймээн үүсгэсэндээ ард түмнээсээ уучлал гуйх эсэх нь хүмүүсийн анхаарлыг татаад байна.

Харин Үндэсний ассамблейн хуулийн багийн гишүүн, сөрөг хүчний Ардчилсан намын хууль тогтоогч Жун Чун Рай Юн Сок Ёлыг яагаад албан тушаалаас нь огцруулах ёстой талаар мэдэгдэл хийх юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button