О.Амгаланбаатар нутагтаа зурагдсан пянз шиг "Нарансэвстэйг нээх ёстой" хэмээн ярьж явна
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тойрогтоо ажиллаж явна. Ингэхдээ Говь-Алтай аймгийн Дэлгэр, Эрдэнэ, Алтай сумдаар явж иргэдтэй уулзахаас гадна төрийн албан хаагчидтай нь зөвлөгөөн товлосон байгаа юм.
Тэгвэл, уржигдар Дэлгэр, өчигдөр Эрдэнэ сумын иргэдтэй уулзсан байна.
Уулзалтын үеэр О.Амгаланбаатар нөгөө л Нарансэвстэйн боомтын асуудлаа идэвхийлэн ярьжээ. Тэрбээр "Хэсэг бүлэг, цөөхөн хөлсний хүмүүс боомтыг эсэргүүцэж байгаа. Түүнээс манай аймгийн хөгжлийн гол гарц Нарансэвстэйг нээх явдал юм шүү" гэхчлэн нэлээд ухуулга хийжээ.
Үүнд нь харин нутгийн зарим иргэд итгэж, зарим нь дургүйцэнгүй хандаж байна. О.Амгаланбаатарын хувьд Улаанбаатарт, Төрийн ордонд мэдлэг чадвар, ёс зүйн хувьд гологдоно гэдгээ мэдэрсэн болов уу. Түүнд Ёс зүй, дэгийн байнгын хорооноос сануулга өгсөн байгаа.
Харин Говь-Алтай аймагт ярих хийх ажил их. Ялангуяа намрын чуулган завсарласан хойно УИХ-ын гишүүний хувьд шал өөр агуулгаар тойрогтоо ажиллах ёстой юм. Гэвч О.Амгаланбаатар юунд чухам ингэтлээ боомтоор "өвчлөө" вэ?
Нарансэвстэйн боомтын асуудлаар УИХ ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг 33 мянган иргэний гарын үсэгт үндэслэн байгуулагдсан юм. Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт Ж.Золжаргал, Б.Батбаатар, Б.Баярбаатар, Э.Болормаа нар ажиллаж буй. Тэд асуудлыг судалж, санал дүгнэлтээ боловсруулан УИХ-д оруулж ирэх ёстой.
Түүнээс наана О.Амгаланбаатарын элдэв үйлдэл улам бүр л Говь-Алтай аймагт ил болж байна.
Магадгүй ямар ч эдийн засгийн давуу талгүй, өрсөлдөөнгүй Ганьсу мужтай заавал боомт нээж, Говийн их дархан цаазат газрын А хэсгийг эрсдэлд оруулахыг хүссэн үнэн шалтгаан нь тодорч гарах цаг хугацааны асуудал биз ээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсний ордтой холбоотой гэж хүмүүс ярьдаг
зайлцан бай даа, энэ хятадад төмсөгдүүлсэн нөхөр
МАНАЙХААН ЭНЭ СЭТГЭЦИЙН ГАЖИГТАЙ НӨХРӨӨ ЭРГҮҮЛЭН ТАТАЖ ГОВЬАЛТАЙ АЙМАГТ НЬ БАГИЙН ДАРГААР ТАВИАЧЭЭ ХЯТАДУУДЫГ БООВДООД БААХАН МӨНГӨ АВЧИХСАН НӨХӨР БИШ ҮҮ? АТГ АЖИЛААЧЭЭ ЯМАР ЗЭВҮҮН ГӨЛӨГ ВЭ? БАЯНӨЛГИЙН САГСАЙ СУМАНД ТУСЛАХ МАЛЧНААР ЯВУУЛААЧЭЭ ИЙМ ЭРГҮҮНҮҮД УЛС ОРНЫГ МӨХӨӨНӨ ШҮҮ БОЛИУЛ НААДАХЫГАА СЭМҮТ АЖЛАА ХИЙЖ ЭНЭ НӨХРИЙН СЭТГЭЦИЙГ ШАЛГААЧЭЭ ГАЛЗУУРЧААД ЯВААН БИШ ҮҮ?
Түүний НО-г мэдэх нь мэддэг гэлцэх. Хятадуудтай маш нарийн холбоотой ёстой олон жил сүлсэн нөхөр юм байх. Жирийн иргэдийг амыг нь ард нь гартал толгойг нь эргүүлдэг, заримыг нь нийгмийн хөрөнгөөр хуурч оноо авдаг л гэнэ бүү мэдээ
Энэ сонгуулиас өмнө хэдэн хужаатай монголчуудаар зуучилуудаад уулзсан бдаг юм . Тгд хужаа нар нь энэ алтаны ордыг авбмаар бна гэж санал тавиад сонгуулийн мөнгө өгсөн бдаг гэж бгаа . Гэхдээ дээрээс ман ын нэг дарга бас ард нь бдаг гэж бга тэр гол юмыг нь далдаас удирдаад энийг урд талын фронтод тоглуулаад бгаа Тэр МАН ЫН ДАРГА ХЭН БЭ ТЭР ХҮН Л ЭНЭ новшийг гүйлгэж бгаа Гэхдээ бас АН бас бус дарга нар бна аа бна тэд нар нь ил газраас бас айгаад бна ГОЛ ЭЗЭН МАН ХОВДОГ ДАРГА ХАН БЭ ГЭДЭГЫГ тааж олох болж дээ
manartsiin bishuu hujaatai niileed
Наад С.Амгаланбаатар чинь жаахан тиймэрхүү байна.Бага дээр нь эмчилгээ,домлогоо бодно байгаа.
Хужаа нарт худлаа бүлтэрч байж баахан хахууль авчихсан, сонгуульд цацсан, түүнийхээ хариуг барихгүй бол хужаа нар энийг "алга хийчихнэ" тэгээд л нутгаа зарах гээд байна даа, Говь-Алтайчууд минь