"Х.Наранхүү сайд байхдаа 2008.03.21 "Энержи Ресурс" ХХК-д Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ"

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 32-р захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордыг хувийн хэвшилд олгосон дүгнэлтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийг боловсруулж УИХ-д уламжлахаар болж байна.
Ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа нэлээн олон асуудлыг судаллаа.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд "Энержи Ресурс" компанитай гарын үсэг зурсан 2008.03.21-ний өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай баримт бичиг нь Стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл, "Энержи Ресурс" компанитай гэрээ байгуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зэргийг зөрчсөн үйлдэл болжээ.
Энэ асуудлаар Монгол Улсын Их хурал 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар тэр дундаа "Энержи Ресурс" компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулчхаад байхад гэрээ хийж, хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх эрх тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдад байгаагүй.
Тэр үеийн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү гэгчид энэ асуудлаа эргэн шийдвэрлэж, Засгийн газар болон УИХ-д танилцуулахыг даалгачхаад байхад бүх процессыг зөрчсөн байна.
Монгол Улсын Их хурал 2007 онд тогтоол биелээгүй, өдий хүртэл зөрчигдөж ирсэн байна гэдэг дүгнэлтийг танилцууллаа. Тэр байтугай шалгах ёстой нөхцөл байдлууд тодорч байна. Өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг цаашид хууль хяналтын байгууллагаар цаашид шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Ухаахудагийн орд газартай холбоотой тогтоолын төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлүүлэх нь зөв гэсэн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа" хэмээн ярилаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 жилийн өмнөхийг одоо л мэдээ юу.
Одоо тэгээд ЭТТ, жижиг таван толгойгоо Энержи ресурс шиг болгооч. Бараг Энержийнхэнд менежментийг нь өгчөөч
Shudraga yos unertej ehelj bh chin vee
Шоронд хий хулгайчуудыг
яадаг тэнэгүүд вээ монголын газар нутгийгдураараа эзэмших эрх хэнд ч байхгүй шүү солонго гэхэд �##�га дарам газрын яаж үхэлдэж байгааг бид харж л байгаа биз дээ ямар ч гэсэн УИХ -д оруулах л хэрэгтэй дээ
Сайд болсон бүхэн богино хугацаанд тун шиг сүрхий тарг�##�ах юм. Ууж идэх, унтаж хэвтэх нь ихэссэнийх үү, явд�##� мөр нь багасаж сууд�##� нь зөөлдөж байгаагийнх юм болов уу? Худлаа үнэн юм ярьж явахын оронд тарг�##�ах туршлагаа ярих нь үнэнд нийцмээр байна.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
Нэгэнт хөдлөөд хурд авчихсан вагоны стоп краныг огцом татахад вагон тэр чигтээ төмрийн овоолго болно шүү дээ, яг үүн шиг энэ төслийг гацааж эцэс төгсгөлгүй шүүхээр маргаад байхад гадаадын хөрөнгө орууллт орж ирэх болов уу, в�##�ютын ханш унах нь баараггүй болов.