УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Энержи Ресурс” ХХК-д лиценз олгосон гэх Х.Наранхүү гэж хэн бэ

Дэлгэрэнгүй:

2025.02.25-нд Ж.Оджаргал олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Ухаа худаг“-ийг авахад MCS групп ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй” хэмээн ам нээсэн нь гэнэтийн бөгөөд анхных байв.

2025.02.26-нд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг “Үйлдвэр, худалдааны сайд асан Х.Наранхүү 2008 онд хууль зөрчиж “Энержи Ресурс”-д Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл олгосон” гэх дүгнэлт гаргаснаа танилцуулав.

Үүнээс хэд хэдэн асуулт урган гарч байна.

  • Х.Наранхүү гэж хэн бэ, MCS-ийн Ж.Оджаргалтай хамааралтай юу,
  • ЗГ-ыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд "Энержи Ресурс" компанитай гарын үсэг зурсан 2008.03.21-ний өдрийн баримт бичиг юу байв,
  • УИХ-ын 2007 онд гаргасан тогтоол хэрхэн зөрчигдөв.

Сүүлийнхээс нь эхлэе.

Нэгт, 2007.02.06-ны өдөр УИХ-аас баталсан 27-р тогтоолд,

Энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралт дахь 16 ордыг стратегид бүртгэсэн бөгөөд тэдгээрийн нэгт Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг орд зүй ёсоор багтсан байдаг. Стратегийн ордод бүртгэгдсэн энэ ордоос 2008 онд лиценз олгосон асуудал өдгөө яригдаж байгаа юм.

Хоёрт,

"Энержи Ресурс" ХХК-д Тавантолгойн ордын Ухаа худагт олгосон лицензийн учир начрыг олохын тул он цагийн дарааллаар нарийн хөөж үзэх ёстой болж байна.

2008.03.19-нд Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар “Энержи Ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгаж байжээ. Энэхүү хуралдааны тэмдэглэл бий.

Үүнээс хоёр хоногийн дараа буюу 2008.03.21-нд сайд О.Алтангэрэлийн онцолсон гэрээг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү хийсэн болж таарч байна. Энэхүү гэрээний эх хувь нь өдгөө олдохгүй байгаа гэж мэдээлэв. Ямартай ч “Энержи Ресурс” ХХК-ийн Ж.Оджаргал, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, “Шунхлай” группын П.Батсайхан нартай үзэглэсэн гэрээ байх ёстой аж.

Гэхдээ үүнээс өмнө хэд хэдэн ньюнс өрнөсөн байна.

  • АМГТХЭГ-ын Геологи уул уурхай кадастрын албаны мэргэжилтэн “Энержи ресурс” компанийн гаргасан өргөдлийг шалгаад нөөцөд авсан болон 287А дугаартай лиценз давхцаж байгааг тогтоожээ. Гэвч Кадастрын албаны дарга Т.Занашир нь 2006.07.20-ны 7-3194 тоот албан бичгээр “…дээр талбайг танай компанид олгох боломжтой” гэсэн  хариуг “Энержи ресурс” компанид өгч байжээ.
  • 2007.06.14-нд Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж нь Ерөнхий аудитор Л.Жавзмаад хандаж, "Хууль зөрчиж Энержи Ресурс ХХК, Дайцүки ХХК-нд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг дахин хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэх, арга хэмжээ авна" хэмээж байжээ.
  • 2007 онд хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийж "Энержи Ресурс"-ийн эзэмшиж байсан лицензүүдийг төр авч, ганцыг үлдээсэн нь Ухаа худаг аж.

Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байсан. Тэрбээр, өдгөө “Үнэхээр буруутай бол би 2008 онд ЗГ тэргүүлж байснаараа хариуцлага хүлээнэ. Би хэзээ ч хариуцлагаас зугтаж байсангүй” хэмээгээд байна.

Гуравт, Х.Наранхүү гэж хэн бэ,

Төв аймагт төрсөн. Ээж нь радиогийн нэрт нэвтрүүлэгч Цэенханд.

  • 1978 оноос Гадаад Худалдааны Яаманд
  • 1989 оноос Үйлдвэр Худалдааны яам байгуулагдахад газрын даргаар,
  • 1994 онд Монголоос-АНУ-д суугаа ЭСЯ-нд эдийн засгийн зөвлөхөөр,
  • 2000 оны сонгуулийн дараа Үйлдвэр Худалдааны яамны орлогч сайдаар ажилласан.

2000-2007 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг хашсан. Энэ хугацаандаа асар их хэмжээний шахаа хийсэн, хууль бусаар хөрөнгөжсөн гэх зэрэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагад удаан хугацаанд шалгагдаж байсан түүхтэй. АТГ-аас Монгол-Израилийн хамтарсан “Шинэ техноложи” компанитай холбоотой мөнгө завшсан гэгдэх хэрэг холбогдуулан шалгаж байв. Гэвч түүнд хамаарах 6 тэрбумын хэрэг АТГ удаан шалгарсан хэдий ч, гэнэт хэрэгсэхгүй болон хаагдсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг мэдээлэл гарч байлаа.

2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажилласан нэгэн юм. Түүнийг УИХ-ын гишүүн байх хугацаанд эгүүлэн татна гэх мэдээлэл түгээж байсан ч бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосон билээ.

Тэр үеэс хойш Х.Наранхүү хэсэг нам гүм амьдарсан.

2019.07.09 онд Засгийн газар Тавантолгойн ордын Зүүн цанхийн хэсгийг эзэмшиж, түүнийхээ 30 хувийг гадаад зах зээлд гаргах ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ОХИН КОМПАНИ байгуулах тогтоолоо олон нийтэд МЭДЭЭЛЭЭГҮЙ. Улмаар Гүйцэтгэх удирдлагаар Х.Наранхүүг тавьсан байдаг. Х.Наранхүүг зүтгүүлсэн хүн нь тухайн үеийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар. Ингэж Эрдэнэс Тавантолгойн стратегийн ач холбогдол бүхий чухал лицензүүдийг эзэмшиж, олон улсад төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх эрхийг өвөртөлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
дорж
дорж

Алтангэрэл сайд хууль зөрчсөн гэдэг дүгнэлт хийлээ.Оджаргал гүрийгээд хэрэггүй болсон.Нийт ард иргэд хууль зөрчсөн гэдгийг чинь маш сайн мэдэж байгаа.Одоо хуулийн дагуу хариуцлагаа хүлээ. ард иргэдэд ноогдол ашиг өг. Зөвхөн гэр бүл , ахан дүүсээрээ хувааж идсэн чинь буруу. өөрсдийгөө өмөөрөөд хэрэггүй.Баяр гэдэг хүнээс бусад нь хууль зөрчсөн гэдгийг чинь сайн мэднэ.З. Энхболд бүүр ч сайн мэдэж байгаа.Бас БЭТ Батзандангийн хэлсэн үг оргүй хоосон биш байжээ.Одоо хуулиа хэрэгжүүлэх л үлдлээ.

Зочин
Зочин
Reply to  дорж

Алтангэрэл, Энболд, Батзандан нар өүгд Ардчилсан Намын хүмүүс байна даа. Хараад байхад ер нь Ардчилсан нам авилгын бузарт арай бага эсвэл ер нь холбогдоогүй юм уу даа?! Ажнай Бат-Эрдэнээс өөр авилгад нэр нь холбогдсон хүн алга.

Зочин
Зочин

Гөлийсөн нөхөр их шуналтай этгээд байна

Зочин
Зочин

Shuud barij horiod ajilgaa yvuulahgui yumuu zugeer haraad suuhuu iim baival yaj hulgai luivar zogsoh bilee cagdaa shuuh porkurooruud haan bainaa

эргэлзээд байгаа хүн
эргэлзээд байгаа хүн

уул нь энержи шиг хөдөө орон сууц, бүтээн байгуулалт хийсэн газар байхгүй дэ, ажилчидаа сургасан газар монголд байхгүй дэ. арай гайгүй байгаа нэгнийг нь ноолж унагаах гээд байгаа юм шиг л санагдаад байх юм, орон нутгийн таван толгой гэж газар байна ямар ч бүтээн байгуулалт байхгүй, баян базараагийн уурхай, сэлэнгээс төмөрийн хүдэр зүгээр л зөөж байгаа, уурхай нь гээл зүгээр л хог болчихсон ажилчид, нийгэмдээ ямар ч үр дүн байхгүй новшийн уурхайнууд зөндөө байгаа шдэ тэд нарыг цэгцлэхгүй муу, арай гайгүй явж байгааг нь нураах гээд байх шиг санагдаад байна

Зочин
Зочин

Энэ бол гэмт хэрэг биш, Женко дээрэмчин л Оджарга лаас өшөө хонзонгоо авч бгаа хэрэг юм.
Ухаа худгийг хувьд шилжүүлэх асуудлыг хуулийн дагуу ЗГ-ын хура лдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан бн.
Энэ тухай ЗГ-ын хура лдааны протоколд тодорхой заа сан байгаа юм бна.
Түүнийг үндэслээд Яамны Сайдын тушаал гарч уул ас уудлыг хэрэгжүүлсэн бна. Энд хууль бус буруу юм юу ч а лга шүү ! Одоо харин заавал "тогтоол" байх ёстой гэж ша лтаг зохиогоод, Женко,Зика хоёр л луйвар дээрэм хийж байнаа !!!
Манай хуулийхан Баттулга,Энхболд гэдэг"үхсэн буурын толгойнууд"- тай хуйвалдаад, ичиж улайхчгүй тууж бна!

Зочин
Зочин

Бүх булхай тодорхой Толгойгоо гашилгаад бр юмгүй Бүр бхримт бгаа

Иргэн
Иргэн

Сайхан ээжийхээ ясыг өндөлзүүлэх хэрэггүй л байсан юм даа! цөвүүн цагаа гэж үхэхгүй юм шиг амьдрах хүмүүн их болжээ!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

70 аад оны хүүхдүүд бид Цэенханд гуайг болжмортой нэвтрүүлгээр нь сайн мэднэ. Гэхдээ хүүгээ ардын нам гээч хулгайн бүлэглэлд орж, бүх ард түмний баялагаас хулгайлхад оролцсон хулгайч гэдгийг нь мэдээгүй Бурхан болсон байх өө?

Ха ха ха
Ха ха ха
Reply to  Иргэн

Сайхан ээжийн хүү сайхан байж болох ч сайн байх албагүй. Муу хүмүүжүүлсэн байна.

Зочин
Зочин

Тэрбумтан болсон

Зочин
Зочин

Хөгжлийн банк ЖДҮ-ээс буцаан төлөх, бүр хүүтэй төлөх нөхцөлтэй зээлийг хөөцөлдөж, хөөцөлдүүлж авсан гээд яллаад болдог юм байна лээ. Гэтэл хуйгаар нь хэдэн сая ЖДҮ сан, хэдэн 1000 Хөгжлийн банкны залгичихсан байхад яахаа мэдэхгүй гайхаад л байх хүмүүс юм даа.

Зочин
Зочин

Эрүүлмэндийн яамны баруун талд 12 давхар билүү том оффис,зочид буудлын барилгын эзэн

Өвгөн
Өвгөн
Reply to  Зочин

Хөөрхөн хөрөнгөтэй хүн байна зайлуул

Зочин
Зочин

Монгол улсын бас нэг дайсан байна ш дээ

Irgen
Irgen

Ovoo avilga avsan bhdaa

Irgen
Irgen

Deelii ni numruul

Чинзо
Чинзо

Хэрэг хуучирдаггүй.Хийсэн бол эр хүн шиг зоригтой байгаарай Наранхүү гуай.Баяр ЕС ШИГ.

зочин
зочин

Хулгайч нарыг алах хэрэгтэй.

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин

Ц,Нямдорж сайд асан хамааралтай шалгах
Ёстой ёр нь монголд төр байхгүй ашиг сонирхолоорой нэгдэж нийлсэн хэсэг бүлэг
Хүмүүсийн тоглолт мөнгө хийдэг мафи

Зангараг
Зангараг

Наранхүүг цаазлах ёстой юм ыайна.

Зангараг
Зангараг

Наранхүүг цаазлах ёстой юм байна.

Зочин
Зочин

Наранхүү аль намын гишүүн хүн бэ? Нам нь юү гэж үзэж байгаа юм бол? Намын нь байр суурийг сонсмоор байна.

Зочин
Зочин

Чимээгүй дуугай царайлсан хүн юм шиг мөртлөө, цаагуураа ардын намын хулгайчуудын нэг л юм байна ш дээ! Гайхаад байх юм алга, угаасаа ардын намынхан бүгд хөгийн өлөн шуналтай, лалрын хулгайчууд ш дээ!

Зочин
Зочин

Хөрөнгийг нь хураа

Зочин
Зочин

Наранхүү хулгайчаа шоронд н хатаагаач

Zochin
Zochin

Ard tumenii omch gazar nutag nuursiig huivaldaj hulgailj avsan hulgaichuud hariuclaga yalaad edleh heregtei yallj chadahgui shuuh prokoruud bugd hahuul avsan hulgaichuud

Зочин
Зочин

УЛС ӨМЧӨӨ АВАХ Н ЗӨВ ГЭХДЭЭ ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДИЙН АЛДАГДАЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ МӨНГӨӨР Н НАЛАЙХ БАГАНУУРЫН ХООРОНД ОЮУТНЫ ХОТ БАРИХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Жёнъо гөлөг 2 тэгээд ариун амьтад
Мөн үү бүр илүү хулгайчид...
Хулгайчид хулгайчдаас барихийг хараад
Суух л үлдлээ.....

ЗоЭнэ гар шал худлаа
ЗоЭнэ гар шал худлаа

Үйлдвэр худалдааны сайд байсан Пэлжээгий5 дүү

Холбоотой мэдээ

Back to top button