ЭРҮҮЛ МЭНД

ХСҮТ донороос элэг, бөөр нэгэн зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулна

Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс засал хийснээр Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгадаг 2 дахь эмнэлэг болсон бөгөөд 181 удаа элэг амжилттай шилжүүлэн суулгажээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хөгжил сууриа тавьжээ. Эдүгээ тус эмнэлэг 331 удаа бөөр, 234 удаа элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн байна. Гэвч улсын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд цаашид тасралтгүй өсөн нэмэгдэх хандлагатай байна.

ХСҮТ өнөөгийн тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадамж дээрээ тулгуурлан, амьд донор болон тархины үхэлтэй донороос элэг-бөөр нэгэн зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах зорилгоор 2025 оны хоёрдугаар сарын 25-нд УНТЭ-тэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button