УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Танилц: Өнөөдөр Ерөнхийлөгчөөс төрийн дээд цол, одон, медаль гардсан хүмүүс

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.02.27/ төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хөдөлмөрийн Баатар цолыг,
- Дэлэгийн Цэндсүрэнд "Хөдөлмөрийн баатар" цол
- Шинжлэх ухааны доктор, профессор Ичинхорлоогийн Пүрэвдоржид "Ардын багш" цол хүртээлээ.
Монгол Улсын гавъяат цолыг,
- Балдандоржийн Амаржаргалыг "Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цолоор,
- Төмөрбаатарын Ичинноровыг "Гавьяат дасгалжуулагч" цолоор,
- Б.Билгүүнийг "Гавьяат тамирчин" цолоор,
- Ц.Балжиннямыг "Гавьяат малчин" цолоор,
- Ү.Жамсранг "Гавьяат техникч" цолоор,
- Дэндэвийн Нямдоржийг "Гавьяат уурхайчин" цолоор,
- Цагааны Баасандоржийг "Гавьяат багш" цолоор,
- Гангаагийн Мөнхцэцэгийг "Гавьяат багш" цолоор
- Цогт-Очирын Гүнчин-Ишийг "Соёлын гавьяат зүтгэлтэн" цолоор,
- Цэдээгийн Цэвэлмааг "Соёлын гавьяат зүтгэлтэн" цолоор,
- Болдын Энхболдыг "Урлагийн гавьяат зүтгэлтэн" цолоор,
- Отгоны Гэрэлсүхийг "Гавьяат жүжигчин" цолоор,
- Баастын Найданг "Гавьяат тариаланч" цолоор,
- Лхагвын Цэрэндоржийг "Үйлчилгээний гавьяат ажилтан" цолоор,
- Буяндэлгэрийн Сайнбаярыг "Үйлчилгээний гавьяат ажилтан" цолоор,
- Юбагийн Эрдэнэчулууныг "Үйлчилгээний гавьяат ажилтан" цолоор тус тус шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг,
- Дамдинсүрэнгийн Энхбаярыг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор,
- Жамъяансүрэнгийн Баатарсуурийг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагналаа.
"Алтан гадас" одонг,
- Бадарчийн Болортуяаг /Хүүхдийн ордны бүжгийн багш/
- Эрдэнийн Одонтуяаг /Оёдолчин/
- Дамдинсүрэнгийн Мөнхбатыг
- Я.Навааныг, /"Номин холдинг"-ийн Гүйцэтгэх захирал/
- Болдбаатарын Ган-Одыг /мото спортын ОУХМ/
- Чулуунбатыг Баярсумъяаг шагнав.
Хөдөлмөрийн хүндэт медалиар,
- Энхбаярын Тэлмүүн /БХЯ-ны шинжээч, хошууч/
- Ганбаатарын Хосбаяр нарыг шагналаа.
























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурхан өршөөг.