Орон нутаг
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт өнөөдөр өглөөний 09:07 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлт Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс урагш 34км, Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвөөс Хойд зүгт 86км Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс Зүүн зүгт 104км-т болсон байна. Бага хэмжээний энэхүү газар хөдлөлт нь орон нутгийн иргэдэд мэдрэгдээгүй аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.