УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Газрын ховор элемент рүү орох амбиц буюу “МонРосцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс Критикал Минералс” гэж өөрчлөхөөс эхлэв

“МонРосцветмет” нэгдэл нэрээ “Эрдэнэс Критикал Минералс” гэж өөрчилсөн. Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Критикал Минералс” компани байгуулахаар шийдвэрлэсэн. 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэж тусгасны хүрээнд ийм шийдвэр гаргаад буй.

Тус компанид газрын ховор элементийн судалгаа, хайгуул, олборлолт, ашиглалт, баяжуулалтыг хариуцуулах аж.

Критикал минерал гэдэгт зэс, лити, никель, кобальт, манган, бал чулуу болон газрын ховор элементийг оруулан үздэг. Өөрөөр хэлбэл, нүүрстөрөгч ялгаруулдаггүй технологи буюу сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинд шаардлагатай эрдэс, түүхий эд, ашигт малтмалууд юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан манай сайтад ярилцлага өгөхдөө “Дэлхий дахинаа эрчим хүчний ч, ухаалаг технологийн ч шилжилт явагдаж байна. Энэ шилжилтүүдэд хамгийн чухал нөлөө үзүүлэх эрдэс, металлууд бол чухал ашигт малтмал түүний дотор газрын ховор элемент. Энэ асуудлыг бид ярилцаж, төрийн бодлого болгохгүй бол гурав дөрвөн жил алдахад л дэлхийн хөгжлөөс хол хоцрох юм. Тэгэхээр бид яаралтай ярьж эхлэхээс өөр аргагүй. Монголд одоогоор бага судлагдсан. Гарын таван хуруунд багтах хэмжээний хайгуулын лицензийн асуудал яригддаг. Иймд хайгуул хийлгэж, нөөцийг нь тогтоох шаардлагатай. Бид маш яаралтай геологичдоо ажиллуулж, газар доорх баялгийнхаа хэмжээг судлуулах ёстой” гэж онцолсон.

Канадын Торонто хотноо болж буй Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт болж байна. Тус уулзалтаад "Монголын өдөр" арга хэмжээний үеэр танилцуулсан сэдвүүдэд Чухал ашигт малтмал болон газрын ховор элемент-Өндөр нэмүү өртөг шингээх боломж бүхий стратегийн чухал ашигт малтмал багтжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бодит байдал
Бодит байдал

Ядаж наад хуучин хаягаа өөрчил,ийм хойрго байж яаж газрын ховрын ажлаа хийнэ дээ

Зочин
Зочин

Нохой долоо. Ийм МАНарсан хулгайчууд юу ч хийхгүй байсан нь Монгол түмэнд хэрэгтэй. Холуур холуур

Холбоотой мэдээ

Back to top button