УЛС ТӨР

З.Энхболд: Ерөнхийлөгч сонгуулийн хуульд хориг тавихгүй

Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг өнгөрөгч Баасан гарагт эцэслэн баталсан билээ. Уг хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний нэр дэвших эрхийг хязгаарласан заалт орсон. Энэхүү заалтыг МАХН-ын зүгээс эсэргүүцэн, Сонгуулийн хуульд хориг тавихыг хүсэж Ерөнхийлөгчид хандаж буйгаа өчигдөр /2019.12.25/ илэрхийлсэн юм.

Сонгуулийн хуульд хориг тавих эсэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “Сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөх нь зүйтэй гэдэг саналыг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан. Уг санал дэмжигдэн хуулийн төсөлд тусгагдсан. Нэгэнт саналаа оруулсан учраас Ерөнхийлөгч Сонгуулийн хуульд хориг тавихгүй” хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button