Нийгэм мэдээ

Төрийн шагналт С.Дашдооровын 90 жилийн ойг тэмдэглэнэ

Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Ардын уран зохиолч, төрийн шагналт Сормууниршийн Дашдооровын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийнхэнтэй уулзжээ.

Ойн хүрээнд түүний ном бүтээл, гэрэл зураг, гар бичмэлийн үзэсгэлэн гаргах, “С.Дашдооровын бүтээлүүд” бүрэн хэмжээний боть ном хэвлүүлэх, цахим болон сонсдог номын тоог олшруулах, зохиолчийн шүлгээр бүтсэн дууны пянз хэвлүүлэх, “С.Дашдооровын Монголын утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмэр, уран бүтээл, туурвил зүйн онцлог” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаас гадна “С.Дашдооровын уран бүтээлийн судлал шинжлэл” улсын уралдаан зарлах зэрэг олон ажил хийхээр төлөвлөснөө мэдээлэв.

“С.Дашдооров судлал төв”-өөс санаачилсан тус ажлыг ССАЖЗ-ын яам, Боловсролын яам, МЗЭ, МУҮНС, ШУА-ийн ХЗХ болон Дундговь аймгийн ЗДТГ, аймгийн Нийтийн номын сан дэмжин ажиллахаар болжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button