УЛС ТӨР
ФОТО: Азийн хөгжлийн банк 80 сая ам.долларын буцалтгүй тусламж ОЛГОНО

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар өнөөдөр /2019.12.27/ Азийн хөгжлийн банкнаас авах 80 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт төдийгүй Ховд, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг барина. Түүнчлэн орон нутгийн зургаан суманд Эрүүл мэндийн төв, 10 өрхийн эрүүл мэндийн төвийг Улаанбаатар хотод байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр 80 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнээс 3.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл юм” гэв.
























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авилгачдаас мөнгө авч чадахгүй байж гаднаас зээл олдвол баярлаад өөрсдийгөө рекламдаад л аваад байх юмаа ичиж үхмээр юм.
Butsaltgui tuslamj geed bga um bish uu.