Хөөн хэлэлцэх хугацааг ирэх сарын 2-ны чуулганаар хэлэлцэнэ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлаад албан бус амралт авсан гишүүд ирэх онд хуралдаа ирэхээр болжээ. Тодруулбал, энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдаж тодорхой хуулиудыг хэлэлцэх хуваарьтай байсан ч, гишүүд тойрогтоо ажиллаж ирц бүрдсэнгүй. Иймд чуулганы хуралдааныг ирэх сарын 2 болтол хойшлуулсан байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын даргын зөвлөлийнхөн ярилцаад чуулганы хуралдааныг хойшлуулахаар болсон. Учир нь, гишүүд тойрогтоо ажиллах хэрэгтэй байна гэсэн хүсэлт гаргасан. Гишүүд энэ зун, намар тойрогтоо ажиллаж чадаагүй. Он дууссаны дараа зарим үйл ажиллагаа сонгуулийн хуулиар хязгаарлагдаж байгаа. Тиймээс энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулсан. Ирэх оны нэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагаас чуулганы хуралдаан хэвийн үргэлжилнэ” гэжээ.
Уг нь энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэхтэй холбоотой зохицуулалтыг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байлаа. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцүүлгийг эхлүүлсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байснаар хэлэлцэхээ хойшлуулсан юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэмт хэргийн ангилалыг эргэж харах, хүнд, онц хүнд гэх зэргээр ангилж байсныг байхгүй болгож, улмаар хөөн хэлэлцэх хугацаагаар ял завших бол
ололцоог хэн бий болгов? Үүнийгээ засаж арилгахгүй бол дахин сонгогдох тухай бодсоны ч хэрэггүй дээ. Та нарын бантан дэндлээ.
2ны хурлыг улс даяараа ач холбогдол өгч харна шүү дээ 12 сарын 26 27 ны хурлыг хүлээсэн хураллсангүй .ард түмнийг юуч мэдэхгүй гэж бодож бга