УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ХЗБХ З.Дашдавааг улираах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар АТГ-ын даргад З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд З.Дашдавааг АТГ-аар улираан томилох шийдвэрээ танилцуулж, сайд нарын саналыг сонссон. Үргэлжлүүлэн УИХ дахь намын бүлгүүд уг асуудлаар ээлжит бус хуралдаан зарлаж МАН болон АН-ын бүлэг З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн.
Харин одоо ХҮН намын зөвлөл уг асуудлаар хуралдаж буй.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.