Гадаад мэдээДЭЛХИЙ

Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн сонсголд оролцлоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл өнгөрсөн арван хоёрдугаар сард цэргийн онц байдал зарласнаараа бослого гаргасан гэх хэрэгт буруутгагдаад буй. Тэгвэл тус хэргийн анхан шатны эрүүгийн шүүхийн сонсголд өнөөдөр /2025.04.14/ явагдаж, Юн Сок Ёл оролцсон байна.

Тэрбээр Сөүл хотын төв дүүргийн шүүх танхим дээр хамгаалалтын машинтай ирж, олон нийтэд өртөхөөс зайлсхийхийн тулд газар доорх зогсоолоор барилга руу нэвтэрчээ. Сонсгол орон нутгийн цагаар 10:00 цагийн (Улаанбаатарын цагаар 09:00) өмнөхөн эхэлсэн байна. Шүүхийн шийдвэрээр хурлын үеэр хэвлэл ямар нэгэн гэрэл зураг, бичлэг хийхийг хоригложээ.

Дээд прокурор болон ерөнхийлөгч асан тэрбээр арван хоёрдугаар сарын гурванд цэргийн онц байдал зарласныхаа төлөө ерөнхийлөгчийн албан тушаалаасаа татан буулгагдсан. Одоо солонгосчууд зургаадугаар сарын гурванд сонгууль өгөхөөр бэлтгэж байгаа.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2025 21:44

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Холбоотой мэдээ

Back to top button