Тэтгэврийн зээл тэглэх Ерөнхийлөгчийн санаачлагыг МАН-ын гишүүд шүүмжилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргасан гэж мэдэгдсэн юм. Зээл тэглэх асуудлыг тухайлан хуулиар баталгаажуулж, 2020 оны төсвийн тухай тухай хуультайгаа нийцүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байж ажил хэрэг болгох боломж бүрдэх юм.
Тэгвэл уг асуудлаар эрх баригч намын бүлгийнхэн дотооддоо хэдийнэ яриад эхэлсэн байна. Тухайлахад, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Амарзаяа нар “Ерөнхийлөгчийн санаачилга их зөв. Одоо Засгийн газар луугаа үүнийг сайн нааж, пиардах хэрэгтэй” гэсэн санаагаа илэрхийлжээ. Харин бусад гишүүд эсэргүүцэж, буйгаа илэрхийлж, “Ерөнхийлөгчийн нэр хүндийг л өргөнө. Зээл аваагүй байгаа бусад ахмадуудад тэгш бус байдал үүснэ. Биднийг хэрэгжүүлэхгүй бол баахан муу нэр зүүлгэнэ. Улсынхаа эдийн засгийг ингэж хорлож болохгүй” гэхчлэн дотооддоо ярилцжээ.
Г.ИТГЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nastanguuddaa uruu dar geed mongo taragaachee
Tetgeberiin zeelgui ahmaduudaa yaj demjih uym be
УИХ-ын гишүүд ЖДҮ-гээс тэрбум тэрбумаар нь аваад ББСБ-р яаж өсгөж иргэдийг шулж байсан билээ, тийм луйварчин новшнууд ам ангайх эрхтэй юу
Өвөө нь зээл авдаггүй. Би зээл авчихвал яаж амьдрах вэ дээ. Үнэтэй эм, нтрээ бл яаж иигээд аргалаад ирсэн. Намайг гэх үр хүүхэд бхгүй ээ.
Энэ бол хорлон сүйтгэх гэсэн ажиллагаа
Ерөнхийлөгч хэрэггүй орон тоо гэдэг нь тодорхой болж байна. Хийх ажилгүй болохоор " аавынхаа сахлыг шатаав " гэгч ...
250 сая орчим ам.доллар шүү дээ, та бүхэн минь эрүүл саруул байна уу дэндлээ шүү дээ наад популизм чинь
Би ганц бие тэтгэврийн хүн. Зээл авчихвал хэцүү шүү дээ. Их тэтгэвэртэй хүмүүс их зээл авч чадна.Ялгаварлаж байгаад харамсаж байна.
ЗГ-ын ялгаварлан гадуурхах бодлогыг эсэргүүцэж байна. З0 жил дээд мэргэжлээрээ ажилласан 380000 төгрөгийн тэтгэвэртэй. Хог хог хог
шударга байгаачээ. зээл авахгүй гүрийгээд яваа хөгшчүүдээ яах гэж байна. 12 сард шинээр өндөр зээл авсан иргэд мэдээлэлтэй болоод тэр.
ЗЭЭЛ АВСАН АВААГҮЙ БҮХ ӨНДӨР НАСТАНД ЗЭЭЛД ӨГӨХ МӨНГӨӨ ИЖИЛ ТЭГШ АДИЛ ХЭМЖЭЭТЭЙ ОЛГО ЗЭЭЛЭЭ ДАРАХ НЬ ДАРАГ ЧАДАХГҮЙ НЬ ӨӨРӨӨ ДАРАГ ЗЭЭЛГҮЙ