ЭРҮҮЛ МЭНД

Иргэн бүр эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болно

ЭМДЕГ, Даатгалын сангийн үйл ажиллагаа өнгөрсөн онд бүрэн цахимжсан. Энэ нь эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулах шат дараатай алхмын нэг юм.

Энэ онд иргэн бүрийн эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэсэн нэгдсэн дата сантай болохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ сан эрүүл мэндийн үйлчилгээ авах үед таны өвчний түүх болон эмчилгээ, оношилгоо, шинжилгээний мэдээллүүдийг эмч нар дундын мэдээллийн системээс мэдэх боломж бүрдүүлэх юм. Улмаар иргэд үзүүлсэн эмнэлэг бүртээ дахин шинжилгээ өгч, рентген зураг авахуулах шаардлагагүй болох ажээ.

Энэхүү системийг ирэх 9-10 дугаар сард бүрэн ашиглалтад оруулж, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button