О.Баасанхүү: Сар шинээс өмнө ахмадуудын зээлийг тэглээд, зээлгүйд нь мөнгийг нь өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.01.02/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр ахмад настны тэтгэврийг нэг удаадаа тэглэх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасантай холбогдуулж, хуулийн төсөл санаачилжээ.
Энэ тухайгаа ярихдаа, “Зээлтэй ахмадуудын тэтгэврийг тэглэх бол зээл аваагүй ахмад настныг мөн орхиж ялгаварлаж болохгүй. Тэдэнд мөн зээл авах боломж олгодог уу, эсвэл мөнгийг нь олгодог уу боломж олгох ёстой. УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах эрхтэй. Би эрх баригчдаас хоёр асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна. Нэгдүгээрт, Салхитын мөнгөний ордыг төрд өмчлөх шийдвэр шүүхээр эцэслэн шийдэгдсэн үү. Хоёрдугаарт, төрд 230 мянган ахмадын тэтгэврийг тэглэх 776 тэрбум төгрөг байна уу. Хэрэв мөнгө нь байгаа бол сар шинээс өмнө ахмадуудад зээлийг нь тэглээд, зээл аваагүйд нь мөнгийг нь өгөх хэрэгтэй. Иймээс би 776 тэрбум төгрөг байна уу, хэзээ өгөх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай гэдэг асуудлыг эрх баригчдад хандан тавиад байгаа юм. Ахмадуудын тэтгэврийг тэглэнэ гэхээр арилжааны банкууд бөөн баяр болж байна. Эрсдэлийг нь төр дааж байгаа бол хариуцлагыг төр үүрнэ. Малыг мөнгөөр сольж авах боломж бүрдэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга оффшорын 17 тэрбумыг оруулж иргээд тэтгэвэр, цалин, оюутны зээлийг тэглэнэ гэсэн. Оффшор гэдэг ойлголт байхгүй болсон учраас Салхитын мөнгөний орд гэдэг юм гараад ирсэн учраас түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм ярьж байна” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдээрээ сонгуулийн шоу хийх юм. Баасанхүүтэй хамааралгүйгээр наад асуудал чинь аль хэдийнээ шийдвэрлэгдсэн. Энэ урвагч далдагнуур хэрэггүй
Өндөр тэтгэвэртэй боломжтой ахмадууд юу гэж зээл авах юм бэ? Хамгийн хэцүү бага тэтгэвэртэй хүн л авна. Энэ хүмүүст атаархаж яана даа
Писдануудаа миний төлсөн татварыг бусдад зээлүүлээд тэрийгээ миниЙ даатгалын сангаас төлүүлээд тэрүүгээрээ мөнгөний ханш унагавал ална шүү!
Уг нь зээлгүй хүн хохирох шалтгаан байлгүй л дээ
Ахмад буурлууд минь ухаантай хүмүүс учир бие биенээ ойлгож дэмжинэ гэдэгт итгэж байна.
Баасанхүү гишүүн эрх үүргийнхээ дагуу дэмжиж л байна шүү дээ ! Яагаад ингэж шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байдаг юм бэ, монголчууд минь ?
Энэ эргүү дагз юу яриад байгаа зээлтэй хүмүүс дуртай аваа юу. Тэдэнд нэг удаа ч болов тус болох нь буруу юу тамын тогоонд байлгамаар новш вэ
Баасанхүү битгий настангуудын тархи угааж хор найруулаад бай. Чамайг хэн болохыг хүмүүс мэдээд л байгаа. Багтай хэрүүлч минь
Baasanxvv bol gants ynen ygtei ni daanch gantsaarddag.bid demjdeg shyy amjilt
Yu xutsna ve odoo tgd ene axmaduud 770n terbumiin zeel avtsan bgayu
Zeel avaagui ahmaduuda yalgaj bolohgui shu. Zeel avaagui ahmaduudda hurimtlal uusgeh heregtei, esul zeel avah bolomj olgoh.
baga tetgevertei 1991-1996 onii tsalingiin hanshaar 300 000-avch bgaa deed mergejiltei hymyysiig ergej haraachee
Заавал одоо зээл тэглэнэ гээгүй биздээ судалж харах хугацаа хэрэгтэй байх