НИЙГЭМ
Угаарын хий мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор СУУРИЛУУЛНА

Гэр хорооллын 220 мянган айл өрхүүдэд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулахаар болжээ.
Тодруулбал, PA-002W маркийн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотоос авчирсан бөгөөд санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан байна.
Мөн гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр түгээлт хийж байгаа аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оройтсон бороо боллоо, одоо зүгээр тэр СО2-оо л байхгүй болгох ажлаа наад мөнгөөрөө хийвэл барав.