С.Эрдэнэ: Ерөнхий сайд Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй ч, худлаа шоудаж болохгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга “Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, “Ямар тооцоо судалгаан дээр суурилж тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ярьсан бэ. 2020 оны улсын төсвийг батлахад тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яригдаагүй. Ерөнхийлөгчийн тухайд АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж байх шиг харагдаж байна. ҮАБЗ зөвхөн Ерөнхийлөгч биш. 700 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байгаа. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэрээ яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ. Салхитын мөнгөний хөрөнгө оруулагч нь гадныхан. Энэ ордын олборлолт, борлуулалт ямар байх вэ зэрэг нарийн тооцоо судалгаа мэдэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан байх. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүй зөвшөөрсөн. Ерөнхийлөгч төсөв дээр оролцох эрхгүй. Энэ ажлыг цэвэр хийх хүн Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь өөрөө Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд. Ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн даатгал хоосон байгаа. Нэрийн дансны бичилтээр л явж байна. Тэтгэврийн даатгалын санд төр 14 их наяд төгрөгийн өртэй. Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн боловч хариуцлагыг нь хүлээх нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр” хэмээн ярилаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрдэнэ дарга бодит мэдээлэл өгсөн байна. ИХ даатгалын асуудлаа шийдэж чадаагүй төсөBөө алдагдалтай орхисон байгах
ГУЦ
Сайн хүн болж Монголын хөрөнгөөр тоглогч нь зарласанаараа Баттулга. сайн дурын бөгөөд банкны гол ашиг олдог хэрэгсэл.
нас барсан ахмадуудын тэтгэврийн зээлийг нэн түрүүнд тэглэвэл яасын бэ дээ, үр хүүхэд хамаатан нь төлж байгаа. тэд ч бурхны орондоо амар.
Ene Erdenee gej hugshchuuliin mungiig sordog hulgaich duugui hevtej bh heregtei sh tee udahgui bur zailah gej bj
tanai nam yalsan bol choloolno gesen amlaltaa bieluuleh baisan bh, uuniig chini hiij ogch bna bayrla.
Ter ih mongo bgaa um bol emneleg surguuli aj uildveree bosgooch ...