Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Ж.Баярмаа: Эмэгтэй хүнийг эрэгтэй болгож хий юм хараад, надаас яагаад ингэж үхтлээ айгаад байна вэ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өдий насанд хэн нэгнээр үгээ заалгана гэдэг миний хувьд ой тойнд багтамгүй зүйл-

-Та “Залуу хүн байж хачин хачин юм яриад” гэж загнуулсан. Олон нийтэд таны нас их сонирхолтой санагдсан Уучлаарай, та хэдэн настай юм бэ?

-Залуу хүн гэж андуураад байна лээ. Залуу хүн байлаа ч хэн нэгний үгээр явах ёстой юм биш. Тийм ч учраас “Миний насыг судлаарай” гэсэн. Судлаад гаргаад тавьчихсан байх шиг байна лээ. Үндсэн хуулиар нас, хүйс, ажил мэргэжил, шашин шүтлэг, боловсролын байдлыг үл харгалзан хүн бүр тэгш эрхтэй байх заалттай.

Хэдэн ч настай байсан үг, үзэл бодлоо хаана ч чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Ингэж хэлье. Түүнээс биш би насаа хэлээд сууж байх ч юу байхав.

-Ямар ч байсан хүнээр үгээ заалгаад байхааргүй л насны хүн үү?

-Нас хэвийсэн ч хүнээр үгээ заалгадаг хүн бий. Эсрэгээрээ залуу байлаа гээд хэнээр ч үгээ заалгадаггүй хүн ч бий. Үзэл бодлоо илэрхийлэх нь настай огтхон ч хамаагүй. Тэр тусмаа би бүр хэзээнээсээ үгээ заалгаж байгаагүй. Сураагүй. Өдий насанд хэн нэгнээр үгээ заалгана гэдэг миний хувьд ой тойнд багтамгүй зүйл.

Улстөр буруу явж байгааг анзаараад 2020 оноос өөрийн үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг, нийтлэл хүртэл бичдэг байлаа. 2022 онд “Авторитар дэглэм айсуй” гэдэг нийтлэл бичсэн. “Энэ байдлаараа Монгол Улс дарангуйллын дэглэм рүү орох нь ээ” гэдэг агуулгатай.

-Надтай С.Баярцогт даргыг холбох ямар ч сэжим байхгүй-

-Ерөнхий сайдын хэлсэнчлэн та С.Баярцогттой яг ямар холбоо, хамааралтай юм бэ?

-С.Баярцогт гишүүн гэх юм уу, дарга гэх юм уу. Харьцдаггүй учраас юу гэж хэлэхээ ч сайн мэдэхгүй байна. Сонгуулиас өмнө С.Баярцогт дарга АН-ын Тэргүүн дэд, би дэд дарга байсан. Энэ утгаараа дарга гэж харьцсан байх. Түүнээс биш өмнө нь энэ хүний удирдлагад ажиллаж үзээгүй.

1990 оноос Ардчиллыг дэмжээд 1997, 1998 оноос Монголын үндэсний Ардчилсан намын "Шинэ үе" гэдэг залуучуудын байгууллагад нь идэвхтэй оролцож, нарийн бичгийн даргын албыг хашиж явлаа. Тэр үед С.Баярцогт Социал демократ намд байсан байх. Тэр үед таньж, мэддэг ч үгүй байлаа. Нэг танхимд ажиллаж байсан түүхгүй. Хэлхээ холбоо огт байгаагүй.

Хамгийн сүүлд гэхэд намын хаврын сонгон шалгаруулалт, УИХ-ын сонгуулийн өмнөх хурал зөвлөгөөнүүдэд таарсан. Түүнээс хойш тааралдаагүй, утсаар ч яриагүй. Намайг "С.Баярцогтын хүн" гэхээр гайхаад байх юм. Засгийн газрыг шүүмжилсэн үг хэлсэн хүн бүрийг хэн нэгэнтэй наадаг технологи байна.

-Эхэндээ намайг “Ц.Элбэгдоржийн хүн” гээд байсан. Дараа нь нэг хэсэг “MCS-ийн Ж.Оджаргалын хүн” гэж харагдсан. Одоо болохоор “С.Баярцогтын хүн” болж хувирч байх шиг байна.

МАН-ын улстөр яаж явагдаж байна гээч. Эхлээд бүх зүйлд Ц.Элбэгдорж буруутай юм шиг байсан. Нэг хэсэг С.Зоригийн хэргээс болоод байгаа ч юм шиг. Сүүлд нь MCS-ийн Ж.Оджаргал "Монгол Улсыг бараг сүйрүүлж байна" гэсэн. Одоо С.Баярцогт гэдэг хүнийг бүх зүйлд буруутгаж байх шиг байна. Муугийн дүрд оруулчихсан хүмүүстэй өөрийг нь шүүмжилсэн нэгнийг наадаг юм байна. Надтай С.Баярцогт даргыг холбох ямар ч сэжим байхгүй.

Би хэлсэн. Л.Оюун-Эрдэнийн гарт цагдаа, тагнуул байна. С.Баярцогтыг надад үг зааж өгөөд байгаа гэдгийг нотлох ёстой. Тэгэхгүй бол хүн гүтгэсэн хэрэг шүү.

-2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшүүлсэн жагсаалтаас С.Баярцогтын нэр гэнэт алга болж, таныг орж ирсэн гэдэг мэдээлэл хөвөрлөө?

-Яалаа гэж дээ. Би жагсаалтын зургаадугаарт бичигдсэн. С.Баярцогт дарга жагсаалтын есөд байсан. С.Баярцогт даргын нэр хэний нэрээр солигдсоныг та нар одоо хүртэл мэддэггүй юм уу. Х.Тэмүүжин гишүүний нэрээр солигдсон. Эрэгтэй хүний оронд эрэгтэй л хүн орж ирнэ шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй гээд сөөлжилсөн учраас. Би эмэгтэй квотоор жагсаалтад багтсан. Бүр гайхаад байх юм. Бид хоёрт хүйс байхаа больчихсон юм уу /инээв.сурв/.

-"2024 оны УИХ-ын сонгуульд С.Баярцогтыг нэр дэвшүүлээд СЕХ-нд аваачиж өгсөн таны бланк хуурамч байсан. Тухайн үед асуудал үүссэн бол Ардчилсан нам сонгуульд орж чадахгүй хэмжээнд ч хүрч мэдэх байсан" гэдэг мэдээлэл бий. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай АН-д Үндэсний бодлогын хороо гэдэг төлөөллийн төв байгууллага бий. Энэ хороо тэргүүлэгч таван гишүүнтэй. Таван гишүүн ҮБХ-ны хурлыг байнга удирддаг, хурлаас гарсан тогтоолын төсөл баталдаг. Та бүхэн санаж байгаа бол АН-ын жагсаалтын нэр дэвшүүлэлтийн анхны нэрсийн жагсаалт олон нийтэд тэр дороо ил болчихсон. Тэрэн дээр С.Баярцогт даргын нэр орчихсон байсан. Шөнө нь тэр жагсаалт өөрчлөлдөгдөөд ороод ирсэн.

-Шөнөдөө зарим нэрс нь алга болоод шинэчлэгдчихсэн биз дээ?

-Тийм. Ганц С.Баярцогт даргын нэр биш арваад хүний нэр өөрчлөгдчихсөн. Та бүхэн бүгд маш сайн мэдэж байгаа. Шөнөдөө солигдохоос өмнөх хамгийн анхны жагсаалтыг ҮБХ баталсан. Тэр нэрсийг зөв гэж үзээд ҮБХ-ны тэргүүлэгч таван гишүүний гурав нь гарын үсэг зурсан. Шөнөдөө солигдсон буюу ҮБХ-ны хурлаар баталгаажаагүй жагсаалт дээр би гарын үсэг зурж болохгүй шүү дээ.

-Ойлголоо. Анхны нэрсийн жагсаалтыг л хуурамч бланк гэдэг хардлага үүссэн юм байна?

-Яг тийм. Анхны болон шөнөдөө солигдсон жагсаалтын аль аль нь СЕХ-нд очсон. Би шударга байж, анхны жагсаалт дээр л гарын үсэг зурсан. Албан ёсоор батлагдсан жагсаалт дээр гэсэн үг. Шөнө солигдоод маргааш нь аваачиж өгсөн жагсаалт дээр бол зураагүй. Тэр нь С.Баярцогттой ямар ч хамаагүй. Арваад хүний нэр солигдсон асуудал.

-"Од" клубээс эмэгтэйчүүдийн квот авч, жагсаалтад орсон. Намайг жагсаалтад орсныг хэн ч гайхахгүй-

-Жагсаалтад орохдоо намдаа дэнчин болгож тодорхой мөнгөн дүн байршуулсан уу?

-Энэ сэдвийг маш их эсэргүүцдэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгайлан оруулсан. "Улс төр дэх мөнгөний нөлөөллийг багасгана, сонгуулийн саналыг худалдаж авдаг явдлыг таслан зогсооно" гээд. Зарчмын зөрүүтэй санал оруулаад байнгын хороо болон УИХ-аар батлуулчихсан. Улс төр дэх мөнгөний нөлөөг багасгаж байж, сая мөнгөгүй мөртлөө бодлогын түвшинд асуудлыг судалдаг, шударга, ёс зүйтэй хүмүүс УИХ-д олонх болж чадна. Гэхдээ хуульдаа өөрчлөлт оруулах ёстой.

Хуульд юу гэж заасан байна. Би түүнийг нь зөрчөөгүй. Хуулиар гадуур юм хийгээгүй гэж л хариулна.

-Таны жагсаалтад багтах гол дэмжлэг хэн байв?

-Түрүүн дурдсан. 1990-ээд оноос л Ардчилсан намд орсон. 1998 оны сүүлээр "Шинэ үе" гээд залуучуудын байгууллагад нь, Анхны Үндэсний зөвлөлдөх хорооны эмэгтэй гишүүний нэг нь байлаа. Ингэж яваад улстөрөөс хэсэг ангижирч, холдсон. Гадаад яаманд дипломат ажилтан болсон. Шалгалтыг нь өгөөд орж байсан юм. 2016-2019 оны хооронд гурван жилийн гэрээтэйгээр УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зөвлөхөөр ажилласан. 2019 оны хавар Гадаад яамны дипломат гэдгээрээ Бээжинд зөвлөхөөр томилчихсон. Энэ албанд томилогдохоос өөрөө татгалзсан. "Хүмүүс явах гэж зүтгэж байхад, чи үгүй гэж байдаг" гээд гайхсан.

-Яагаад?

-Учир нь яг тэр үед төрийн албанд биш улстөрд ажиллах сэдэлтэй болчихсон байсан үе. 2016-2019 оны хооронд гурван жил "Би эргээд улстөрд орох ёстой юм байна" гэдэг итгэл үнэмшилтэй болчихсон байсан тул ийм шийдвэр гаргасан.

МАН засаглаж, явуулж байгаа бодлого огт таалагдаагүй. Буруу байна гэж бодсон. Хэрэв боломж хайгч нэгэн байсан бол МАН-д орчих байлаа. Үзэл баримтлал, итгэл үнэмшилдээ үнэнч байдаг тул тэгээгүй. Тухайн үеийн УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн зөвлөхөөр ажиллах саналыг хүлээн авч, ажилласан. 2019 оны намраас улстөрд ирж, 2020 оны сонгуулиар манай нам ялагдал хүлээсэн. Намын дарга С.Эрдэнийг бушуухан сольж, дараагийн даргыг гаргахгүй бол заваарсаар байгаад үлдчихдэг гэдэг айдас манай намын залууст байсан.

2020 онд түр хороо байгуулан нэгдээд С.Эрдэнэ даргыг ажлаа өгөхийг шаардаад улс төрийн акц хийж байцгаалаа. Түр хороо "Нээлттэй Ардчилал" клуб байгуулсан. Энэ клубийн дүрэм журмыг нь өөрийн гараар бичиж байлаа. "Од" клубийн үүсгэн байгуулагч нь би. 2020 оны зургаадугаар сард хурлаа хийж байсан. Нам нь унтаж байхад энэ клуб ажиллаж л байсан. Долоо хоног бүр нийгэмд тулгамдсан асуудлаар мэргэжилтэн урьж, хэлэлцүүлдэг. АН-ын захын хүнээс асуувал "Одын Баярмаа юу" гэдэг. Л.Гантөмөр АН-ын дарга болсноор бүх клубүүдэд эрх тэгш боломж олгосон. Энэ боломжоор нь "Од" клубээс АН-ын Дэд дарга болж байлаа. Яг энэ агуулгаар клубээс эмэгтэйчүүдийн квот авч, жагсаалтад орсон. Намайг жагсаалтад орсныг хэн ч гайхахгүй. "Өө Баярмаа орчихлоо" гэх үндэс байхгүй.

Улстөрд зориг хэрэгтэй байдаг. АН зориглохгүй байхад ганцаараа талбай дээр очоод сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмөөрч байлаа. АН гарч ирээгүй. Дараа нь сонгуулийн өмнө V сард "Шударга сонгууль" хөдөлгөөн өрнүүлсэн. Бусад намуудыг уриад удаа дараа холбогдох байгууллагуудад бичиг өгч, хэвлэлийн хурал хийж, ТЕГ-т хандаж байлаа. Хаврын улстөр их идэвхтэй өрнүүлсэн.

-Баялгийн санг эсэргүүцээгүй. Өмнөх сангууд шиг тоночих вий гэсэн айдас байна-

-126 гишүүнтэй анхны парламент хайрцаглуулах, лоббинд автах, кнопоо нэгтгэх талд дээр эсрэг байж чадаж байна уу, дотроос нь ажиглахад?

-76 гишүүнтэй парламентыг дэндүү давжаа байна гэж үзсэн. Би ч тийм бодолтой. 3.5 сая хүнд амд 126 гишүүний төлөөлөл яг таардаг. Өөрийн чинь асуусанчлан лоббинд автахгүй байх талтай гэж бодсон. Цагаа тулсан чинь 126 гишүүнийг их гэлтгүй бас л хайрцагладаг юм байна. Ялангуяа МАН. Үг, үзэл бодлоо илэрхийлэхдээ шүүмжлэлтэй хандаж харагддаг ч, санал хураах мөчид өөр кноп дардаг. Намын даргынхаа даалгавраар асуудалд ханддагийг үгүйсгэх аргагүй. Үүний тод жишээ төсвийн хууль. 2025 оны улсын төсвийг маш их эсэргүүцэж, акц хийсэн. Дийлээгүй. Шийдвэр бидний эсрэг гарсан. Төсөв тэлснийг олонхоороо зөвшөөрөөгүй. Бүгд дэмжсэн. Азаар Ерөнхийлөгч хориг тавьснаар дахин хэлэлцсэн. Логикийн маш их зөрчил байгаа биз дээ.

-"Ухаа худаг"-аас эхлээд стратегийн ордуудын асуудал парламентаар орж ирнэ. Таны хувьд жишээ нь яаж шийдвэрлэх

-Үндсэн хуульдаа бид заачихсан. Эцэг хуулиа дагахаас өөр аргагүй. Гэхдээ яагаад Үндсэн хуульд заалт байсаар атал ийм байдал үүсчихсэн юм. Хэн хариуцлага хүлээх ёстой юм. Хэн, яагаад компаниудад тусгай зөвшөөрөл өгүүлж маш их ажил хийлгэв. Байгалийн баялаг гэдэг чинь газар доорх шороо. Үүнийг чинь хүн, техникээр баялаг болгож байгаа. Тэрхүү баялгийг бий болгохын тулд компани хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл төр нь гэнэт сэрсэн юм шиг аашилдаг. Анхнаасаа яагаад Үндсэн хуулиа бариагүй юм. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой юм гэдэг асуудал ярих ёстой. Байгалийн баялаг дээр би эсрэг байр суурь илэрхийлдэггүй.

-Таныг баялгийн сангаа ойлгохгүй эсэргүүцэж байна гэх юм билээ?

-Ерөөсөө эсэргүүцээгүй шүү дээ. Ард түмний амьдрал хэцүү байна гэдгийг л хөндсөн. Мөн гадаадын хөрөнгө оруулагч оруулж ирж байж баялаг амилах ёстой биз дээ. Монголын өнөөдрийн нөхцөлд хөрөнгө оруулагч орж ирэх ямар ч боломжгүй. Жижиг дунд ААН-үүд нь эхнээсээ хаалгаа барьж, том компаниудаа дарамталсан ийм үед гадны хөрөнгө оруулалт орж ирэх эсэх нь эргэлзээтэй. Гадны хөрөнгө оруулалт орж ирж байж, валютын нөөц нэмэгдэж байж баялгийн сангийнх нь төсөв нэмэгдэнэ биз дээ. Энэ агуулгаар санаа зовж л асуусан юм уг нь. Мөн "Баялгийн сан"-г тоночих вий гэсэн айдас надад байна. Өмнөх сангуудаа бүгдийг н тоночихсон хүмүүс шүү дээ. ЖДҮХС, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Ажил эрхлэлтийг дэмжих сан... Бүх төрлийн сангаа манай эрх баригчид тоносон. Эргээд хариуцлага хүлээсэн хүн байгаа юм уу. ЖДҮХС-гаар дамжуулан гишүүн бүрд нэг тэрбум төгрөгийн зээл өгчихсөн байсан шүү дээ. Хэн, ямар хариуцлага хүлээсэн билээ.

Түүн шиг л ард түмний нэрийг барьж сан үүсгэчхээд тоночих вий гэсэн айдас надад төдийгүй иргэдэд бий. Сангаа Монгол хүнээр удирдуулмааргүй байна. Ирээдүйн нэр бариад сангаа идчих вий. Өөрөөр баялгийн санг эсэргүүцээгүй. Мушгин гуйвуулж байна.

-Тийм үү?

-Ерөнхий сайдыг шүүмжлэх болгонд миний эсрэг бүрэн хэмжээний ажиллагаа явагддаг. Төсөв эсэргүүцэх үеэр яаж намайг гүтгэлээ. Янз бүрийн өвчинтэй хүртэл болгосон. Айлгаад зүрх, зоригийг нь мохоох гэдэг юм шиг байгаа юм. Дахиад энэ хүнээр Засгийн газрын эсрэг үг хэлүүлэхгүй гэдэг зорилгоор гүтгэх, доромжлох, харлуулах ажиллагаа явуулдаг. Үгэнд нь орохгүй байхын хэрээр уур нь хүрч, хий юм харж байгаа мэт. Эмэгтэй хүнийг эрэгтэй хүн болгож хараад байгаа юм уу. Баярмаа гэдэг нэрийг Баярцогт гэж андуураад байгаа ч юм уу.

Надаас яагаад ингэж үхтлээ айгаад байгааг гайхаж байна. Уг нь би хамтарсан Засгийн газрыг дэмжсэн шүү дээ. “МАН найман жил ажиллаад аргаа барчихсан бол хамтарч ороод туслаад өг. Гэхдээ парламентын танхимд олон ургалч үзлийг уралдуулна шүү, Ерөнхий сайд аа" гэж хэлж байсан. Энэ үүднээс үг үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн.

-Олон ургалч үзлээ уралдуулж чадаж байна уу?

-Уралдуулах гэхээр барьж аваад нүдээд байх юм байна шүү дээ. УИХ-ын чуулган дээр тачигнатал загнаад л. Тэгэхээр чинь яаж уралдуулж чадах юм бэ. Хэзээнээсээ хүний үгээр явж сураагүй мань мэт л уралдуулж байна. С.Баярцогт гэдэг хүн яг ямар ч учиртай юм. Компаниудтай холбоод, хий үзэгдэлтэй тэмцээд байгаа юм шиг л зүйл болж байна. Цаана нь юу байгааг, юу болоод байгааг ний нуугүй хэлэхэд би өөрөө ч ойлгохгүй байна. Улстөрчид дээр очоод хор найруулж явдаг хүн би биш. Өрөөнөөсөө ч гардаггүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Нэг зүйл нэмээд хэлэхэд энэ байшинг Төрийн ордон гэж нэрлэдэг нь буруу. Толь бичигт ордон гэхээр хааны өргөө гэж тайлбарласан байдаг. Тиймээс Төрийн ордон гэж нэрлэсэн зүйл дотор сууж байгаа учраас өөрсдийгөө ордны эзэн, хаан гэж бодоод байгаа бололтой. Сүүлийн хэд хоног ийм бодол төрөх боллоо. Энэ дотор байгаа хүмүүс ард түмнээс сонгогдсон элч, үйлчлэгч. Бараг зарц нь гэхэд буруудахгүй. Тэгэхээр Төрийн ордон гэдэг нэршлийг Засгийн газрын байр, байшин гэж өөрчлөх ёстой юм байна.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
155 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөгшин юм байна

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

ЭНЭ ГЭЖ ШАЛЬЧИГНАСАН АВГАЙ БОЛИОД ӨГӨӨСЭЙ

Bolor
Bolor
Reply to  Зочин

Жудагийн Баярмаагийн ах нь Жудагийн Мэндбаяр буюу Глоб Хадг�##�амжийн Зээлийн Хоршооны эзэн байсан. Олон хүнийг зaлилаад олон жил шоронд суусан шийртэй луйварчин. Дүү нь бас ард түмний баялгын сан байгуулахыг эсэргүүцдэг бас нэг луйварчин.

Зочин
Зочин
Reply to  Bolor

Бүү үзэгд

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яагаад эсэргүүцэж байгааг сонсох хэрэгтэй шүү

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Bolor

ЖУДАГГҮЙ ХЭН ГЭДЭГ БАЙЛАА ДАА

Зочин
Зочин

Хичээж мэрийж хэлбэрэлтгүй үнэнчээр зүтгээрэй, шударга тууштай хүн ховордсон цаг шүү, амжилт хүсье

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхсэн ац энэ муу хэрүүлч хагас мэдрэл үү

Зочин
Зочин

Үзэл бодолдоо тууштай, зөв хүн байна. Энд комментоор харлуулж, доромжилж байгаа хүмүүс бүгд троллууд, EC болон түүний ах дүүсийн хамтрагч, энэ гишүүнд атаархагч нар байх шиг бна, үүнийг битгий тоогоорой ард түмээн.

Зочин
Зочин
Reply to  Зочин

ЭЛЭНЦЭГ!!!!....ЭНЭНЭЭС ИЛҮҮ ЗАЛУУС БӨӨНӨӨРӨӨ БАЙНА

Зочин
Зочин
Reply to  Зочин

Солиор

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцаарай м�##� аа

Зочин
Зочин

Мундаг гишүүн. Гишүүн хүн ядаж энэ хүн шиг цаасан дээрх матери�##�уу уншдаг холбогдох суд�##�гаа тооцоог хийчихдэг, тоо баримтыг нь нэгтгээд дүгнэчихдэг байх ёстой л доо. Энэ УИХ-д уншсан юман дээрээ ажиллах нь битгий хэл юм уншиж ч чаддаггүй нөхдүүд их бна даа яана даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нохойн жогорхой вэ

Иргэн
Иргэн

Ер нь бохир улс төрийн тогоонд олон жил явсан үхэхээс бусадыг үзэж үхээрээс бусадтай нөхөрлөсөн хүмүүс энэ улс төрд байдаг нь үнэн шүү!!! Нэг их ариухан хүн болж жүжих яаахав хэн ч үнэмшихгүй!!! Дахиж УИХ- гарах зорилготой шоу хийж хашгирч байгаа бол бүтэхгүй байхаа Монголоор дүүрэн шоу улс төрчид байгаа!!! Ккк

Иргэн
Иргэн

ЖУДАГ ГУАЙНХАН ЕР НЬ ХҮН ЧАНАР МУУТАЙ АМИА БОДСОН ХҮМҮҮС АХ МЭНДБАЯР НЬ ХЗ ХОРШООГООР ОЛОН Ч ХҮНИЙ ГОЛЫГ ХАРЛУУЛЖ ГОЛОМТЫГ САМАРСАН ДАА

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Харин тиим муу ёрын удам судартай хүмүүс гэсээнь

Зочин
Зочин

Баярмаа чи сайн ажиллаж байгаа шүү. Баяр хүргэе

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бөгс хэрүүл хоёроороо сайн сайн ккк

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэрүүлийг хоосон шүүмжлэлийг ажил гэдэггүй юм оркоо

Баагий
Баагий

Улс төрд ийм ч�##�чаа авгай хэрэггүй.Чамайг ард түмнээс хэнч сонгоогүй.Чи өөрөө гуйж гувшиж байдгаа дэлгэж байгаад нэрээ хавчуулсныг бүгд мэднэ.

Зочин
Зочин

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэгчээр .Энэ бүсгүй зөв юм ярьдаг, ойлгомжтой, санаа нь тов тодорхой. Дэмжиж байна.

Зочин
Зочин

Айгаад байхдаа яахав дээ. Их юм боддог хүүхэн бэ.

Уншигч
Уншигч

Хэний гар хөл юм болдоо хөөрхий

Зочин
Зочин

Хэн чамайг эрэгтэй гэж харчихаав горьдог хүүр чинь юу гэнээ хахаха

Зочин
Зочин

Жагса�##�таар гудамнаас орж ирсэн элии б�##�ай мэдлэггүй юмнууд одоо бүр б�##�айрч хуцаж эхэллээ дээ хаа хүрнэ гэж боддог юм болдоо �######�уул гэж

иргэн
иргэн

хэнээс юу хэдийд асуухаа мэддэггүй худлаа попорч нар АН ыхан биз дээ ямар чашиггүй юм асууж байхаар улс оронд хэрэгтэй зүйл асуугаач дэ

Зочин
Зочин

Увсын удам судартай улс хэзээ хэрүүлэнд муу байсан юм хэзээ үнэн ч шударга эх оронч байлаа хар�##�даа Увсын гар�##�тай хүмүүс Нямдорж , Хүрэлбаатар,Чойжилсүрэн , Алтанхуяг , Дорлигжав , Цогтгэрэл Дамдинням эд нараас хэн нь ноён нуруутай номхон дөлгөөн гэж бүгд хэрүүлийн мастерууд байгаа биздээ

ЗочинНорро
ЗочинНорро

Чамаас юундаа айхав дээ Үнэнийг чинь хэлсэн Иргэдийн масс мэдэж байгаа Албан ажилд унаган аашаа тат

Зочин
Зочин

Чам шиг хийж бүтээсэн юмгүй камер микрофоны өмнө гангарагчдын үнэн төрхийг хэлсэн байх.
ХҮНИЙ ӨӨРИЙН НАМЫХ ГЭХГҮЙГЭЭР ХУЛГАЙЧ НАРТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ЦӨӨН ХЭДЭН ХҮНИЙ НЭГ МӨН
ХАТИГ БЭЭР НЬ ХАГРАХ ГЭЭД АМЬ ТЭМЦЭЖ БАЙГАА МАН,АН НАМЫН нэр барьсан ХУЛГАЙЧ НАРТАЙ ХАМТРААД ТЭМЦВЭЛ ОЛОН ТҮМЭН БАЯРЛАНА ШҮҮ.

Зочин
Зочин

ЧИ УГААСАА Л ХУ-ЖАА БАЯРЦОГТЫН ЭМ ШДЭЭ. ЧАМАЙГ БҮГД Л МЭДНЭ.

Битгий попроод бай
Битгий попроод бай

Оюукийг шүүмжлэхээс өөр ажил байхгүй юу, чамд. Худлаа попроод

Зочин
Зочин

Зсссс өөрөө хүмүүсийн энэ байтугай л хэлдэг байж. Гонгиноод яахав. Улс төр хатуу. Өнөө муу жeнког амтай болгон л доромжилж байдаг ингэж сүржигнээд гоншигоноод байдаггүй

Зочин
Зочин

Баярцогтынх нь ч үнээн. 2 ах нь ч бас л эвгүй гарууд даа

Зочинзочин
Зочинзочин

Бусдыг үхтэл айлгадаг сүрхий юмаа. Яриад бай, яриад бай.

Зочин
Зочин

Хахаха

Зочин
Зочин

AN namiin tembuutei y####n

Зочин
Зочин
Reply to  Зочин

alan shuu ps#a mini

Last edited 5 Сар Өмнө by Зочин
Онигоо юмаа
Онигоо юмаа

Баярцогтын "Бээжин хав" гэж дуудах хэрэгтэй байж дээ?

Л.Чулуундоррж
Л.Чулуундоррж

Жудаггүй новшийн хүүхэн жудаггүй Баярмаа Монголыг сөнөөх да�##�гавартай шүү новш гэж...

Зочин
Зочин

Үнэнээ өөрөө хэлчихлээ .байг�##�ийн баялаг ард түмэнд очихоос үхтэлээ айж байгаа хүн чинь өөрөө бна аа

Зочин
Зочин

ҮНЭН ҮГНЭЭС АЙЖ БАЙГАА Л ДАА ДАНХ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцаарай ацаа

Монгол
Монгол

Энэ авгай хэрүүлийн их сургууль төгссөн мастер зэрэгтэй юм байх даа
Ажил хийж үзсэн болов уу чааваас

Zochin
Zochin

Энэ авгайгаас хүн айлаа юу! УИХ чиний байх газар биш.

Зочин
Зочин
Reply to  Zochin

Бас эрэгтэй гэж айгаад гээд ч байх шиг солиорчих юмаа дарв�##�зсан �##�мас чинь

хаха
хаха

ах нь баахан хүний мөнгө дээрэмдэж олон айл үхэл нус нулимсаа барсан тэр мөнгөөр нь сург�##�тын төлбөрөө төлж явсныг чинь элбэгдоржийн бас нэг авгай нь гэдгийг түмэн олон мэднэ нээх ариун царайлж гэнэ

Зочин
Зочин
Reply to  хаха

Эбагиин с�##�тааны яр шүүдээ энэ б�##�ай авгай чинь бараг өмхиирчихсэн хүүрдээ

Гбbbbb
Гбbbbb

Одоо ЕС ийг Оюунаа гэж дуудаж бай

Зочин
Зочин

Чамаас юу гэж айхав дээ, баярцогтын нууц амраг гэдгийг чинь хэлсэн юмаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яасанч олон хүнии нууц амраг вэ эбэ.баярцогт тэгээд бас нөхөртэы юмуу

Згочин
Згочин

Жагса�##�таар орж ирсэн иймэрхүү үснүүд том2 мултарнаа, яс юман дээр 10 хүний ч сан�##� авахгүй энэ мэт бандаашнууд их бна.

Сор
Сор

Очиж очиж энэ сэгсгэрээс ОЭ айж гэнэ Жудаггүй нөхөр

Зочин
Зочин
Reply to  Сор

Харин ьиим мөрөөдөв өө хөөрхии авгай миньдээ

Зочаина
Зочаина

ЕС хүн энэ б�##�ай хүүхнийг хэний да�##�гавараар яриад байгааг мэдэж байж л Баярцогт гэу хэлнэ шүү дэ. Юу гээд таамгаар тэгээд дуудах вэ ойлгомжтой.

Зочин
Зочин

Баярцогтмаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эбэцогтмаа

Зочинirgen
Зочинirgen

Өөрийгөө тоосон заваан хэрүүлч, Ав. Гай,бөөн гай.

Зочин
Зочин

MCS ODJARGAL BOL BARAG MAN HUN LDEE

Зочин
Зочин
Reply to  Зочин

BUGDIIG AWILGADAJ LOBBYDDOG

Зочин
Зочин

Үнэн б�##�ай юм байна. Нэг хүн нэг намруу попорч байгаа нь учиртай . Хамгийн адгийн хүн би гээр өвчилдөг энэ хүн шиг сайн хүн монголд үгүй болтой. 30 жил идэж уусаныг цэвэрлэе ,эздийн олж тогтоое ., төлүүлэе ,хөрөнгө хураая гэж ярьж байгаа .. Гэтэл энэ хүн нэг хүн рүү өө хайж дайраад өөрийгөа өндөрт өргөх гээд бгаа нь нэр төр санд�##� сууд�##� хөөж бгаа хэрэг . Ямарч тэнэг хүн ойлгохоор бна ...Танай намч 30 гэр бүл идлээл гэж ярьдаг биздээ. Тэгээд ганц Е сайдын сууд�##�ыг авах гээд дайраад бгаа чинь ноотой шүү

Зочин
Зочин

Чамаас айх аа чи их юм бодоод бна чамайг доошоо хийж бна шүү дээ чи бол мэдлэггүй хүний амаар баадаг болхоор тэгж хэлсэн бна тэр хүн чин эх ороны Мин зарж ашиггүй гэрээ хийгээд өөрсдөө баяжаад хэдэн үеэрээ идэх хоолоо олсон ард түмэнд хэдэн үеэр н ядуу байлгах хор хийсэн хүн шүү дэ Баярцогт бол чи тэнэг хүүхэн бна чи жагса�##�таар орчоод юун том баадаг юм бэ ухаанчин хүрэхгүй бна даа чи

Зочин
Зочин

Энэ дандаа хэрүүл хийдэг нөхрийн хийсэн ажлын тайланг гаргуулах хэрэгтэй.дандаа л хэрүүл хийсэн.тойрогтоо чухам юу хийж гийгүүлсэн юм болоо? Ийм хүн дахин их хур�##�д битий л ороосой доо.гэртээ л хэрүүлээ хиймээр юм даа

Зочин
Зочин

Чам шиг авгайгаас хэн айхав дээ

Зочин
Зочин

Монгол иргэдийн хувьд наад байшин чинь Монгол төрийн ордон. Тэнд Монголын төрийн тэргүүн, Гүйцэтгэх засагл�##�, УИХ ын гишүүд бүгд суудаг болохоор сүслэн з�##�бирдаг Монгол төрийн ОРДОН шүү. Харин төрийн маань ордонд жагса�##�таар Тэмүүжин, Баярмаа, Нараа..... мэтийн тохиолдлын хогийн ургамлууд шургачихаад төрийг гутаагаад байна

Зочин
Зочин

ЧАМАЙГ ХЭН ЭРЭГТЭЙ ГЭСЭН ЮМ ОЮУНЭРДЭНИЙ ЗӨВ ШҮҮ УУЧЛАЛТ ГУЙХ ХЭРЭГГҮЙ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу гэж иим бузар хэрүүлч б�##�ай мэдрэл авгайгаас Ес яасан гэж уучл�##� гуйх вэ горьдох юмдаа чи

Зочин
Зочин

Шүүмжилж болноо дандаа эсэргүүцэж мушгиж болохгүй.бусдыг хүндэтгэх хэрэгтэй.Гантөмөр дарга хүртэл аргаа барж дахин дэвшүүлэхгүй гэхэвдээ.чи ганцаараа амтай нь биш шүү..

Ганаа
Ганаа

Тэнэг авгай хаанаас гарч ирсэн юм бэ?

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Жудагийн Баярмаа гэх хүн минь, БҮСГҮЙ МИНЬ, 126 гишүүд дотроос ГАНЦ АВАХ ГИШҮҮН НЬ ЖУДАГИЙН БАЯРМАА ГЭХ ХҮН БИЙ БУЙ БАЙНАДАА гэдэг үзэлтэй этгээд байна. Монголд очихоороо ХЭРГЭЭСЭЭ~ЗОРИГООСОО ҮҮДЭЖ ЖУДАГИЙН БАЯРМААТАЙ ЗААВАЛ, УЛААН НҮҮРЭЭРЭЭ ТУЛЖ УУЛЗАЖ, ХЭДЭН ҮГ СОЛИНО хэмээх зорилго бий.

Зочин
Зочин

Аая яаяаа байг�##�ийн баялгийн тухайд маш буруу ойлголттой гишүүн байна. Үндсэн хуулиа уншиж үз дээ. Наад зүгээр л шороо гэдэг баабарын үлгэрээ болиочээ

Шинээ
Шинээ

Жудаг гэдэг хүн чинь жинхэнэ жудаггүй нөхөр байсан гэдэг юм бил ээ? Жудагийн Мэндбаяр гэж төрсөн ах нь яаж манаргаад баахан хүмүүс хохироогоод шорон оронгоор ороод байсан. Ёстой нөгөө инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдэг биз дээ.

Балт
Балт

Өгөр өмхии баяд өлөгчин. Удмын иим улаан хэрүүлч

Зочин
Зочин
Reply to  Балт

Нутгиинхан мэддэг хүмүүс нь удам муутай гэдэг юм байна лээ �######�уул

Холбоотой мэдээ

Back to top button