Нийгэм мэдээ

Сэлэнгийн гурван суманд гарсан түймэр унтраагүй байна

Сүүлийн нэг өдрийн дотор Улсын хэмжээнд долоон ой хээрийн түймэр гарч, тав нь унтраагүй байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал,

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд гурван-Эвэртэй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км, ангийн байрлалаас зүүн зүгт 40 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50, 20 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллан 04.27-ны өдрийн 06:15 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9.4 га талбай өртөж шатсан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Баруун ширээт оргилд Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Богдхан уулын Дархан цаазат газар, УСУГ-ын ажилтнууд, “One life” клубийн гишүүд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 23:10 цагт цурамд оруулан, 04.29-ний өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 7 га орчим талбай өртөж шатсан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтын 04.29-ний өдрийн 10:40 цагт мэдээгээр гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг хүлээн авсан. Сэлэнгэ аймаг Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Байгаль орчны Улсын хяналтын газар, Мод боловсруулах үйлдвэр, "Хан Хэнтий" УТХГ-аас ажилтнууд унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт 2 дугаар баг “Галын ар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Норовлин, Баян-Овоо сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллан 20.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 15 км, өргөн 6 км, нийт 9000 га талбай шатсан, иргэн Б-гийн 5 ханатай гэр, малын 20 метр хашаа өртсөн.     

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Дунд даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригадын иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 8.85 км, өргөн 6.85 км урттай. 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг 04.28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 04.30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дүрс нарс” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 168 км, Сайхан сумаас зүүн зүгт 35 км, Номгон багаас чанх урд зүгт 20 км/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 11:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр анги, Сайхан сумын мэргэжлийн анги, Номгон багийн иргэд, Дархан-Уул аймгийн УБТЗ-ын Салхит цэрэгжүүлсэн хамгаалалтын алба хаагчид ажиллан 16:30 цагт ой, хээрийн түймрийг бүрэн унтрааж, багийн даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 0.5 га талбай шатсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

eeee mia danh. tanuus say boonooro ochood us mus zooltsood hool undiig n hiij ogoood untraagaad irehgui ajilgui garuuud

Зочин
Зочин
Reply to  Зочин

baahan ywdag jorlonguuud barag shataj gai boloh bhdaa

Зочин
Зочин

Uvsiin tsagaachid shataasan

Холбоотой мэдээ

Back to top button