ТЦА: Торгуулиа төлөөгүй жолоочдыг шүүхэд өгнө
Өнгөрсөн 2019 онд Тээврийн цагдаагийн алба хоёр сая гаруй зөрчил илрүүлж, 1.7 саяд нь торгууль ноогдуулсан бөгөөд бэлэн бус торгуулийн хамтаар нийт 50 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Гэхдээ иргэдийн торгууль төлсөн байдал 78 хувьтай байгаа тухай албаны эх сурвалж мэдээлжээ.
Иймд олон удаагийн торгуультай буюу түүнийгээ төлөөгүй жолоочдод Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар "Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ" гэсэн зохицуулалт бий. Уг зохицуулалтын дагуу торгуулиа төлөөгүй удсан жолоочдод арга хэмжээ авч ажиллана гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Машин барихдаа тамхи татаж матцан энэ цагдаа гүйэ мөн их үлгэр дуурайлаа
ЗӨРЧИЛ ГАРГАСАН БОЛ ТОРГУУЛИИГ ЗААВАЛ ТӨЛҮҮЛ ТӨЛӨХГҮИ БОЛ ЭРХИИГ НЬ ХАСААЧ
Тийм шударга хуультай юм бол эрх мэдлээ ашиглан хэдэн арван тэрбумаар идсэн эрх мэдэлтнүүдээ шийдчих. Дараа нь зөрчил гаргасан жолооч нараа
Ямарч замарчихсан хууль гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нэрээр хэрэгсэхгүй болж ард түмэн улс орон хохирч байдаг тэдэнд идэж уух энгийн асуудал
Үүнийг
albanii mashin dotor tamhi ntr tatchihsan ymar tom darga we ene