ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар хоёулаа цагдаад гомдол гаргасан
Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийж маргалдсан. Тэд ойлголцолд хүрч чадалгүй хараалын үгс шидэлцэж, харилцан салаавч гаргаж, гар хүртэл зөрүүлж, олны анхаарлыг бүрэн татав.
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ түүнийг улсаас 25 тэрбум төгрөгийн тендер авсан. Хувийн компанийн ажилчдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллуулж байгаа. Олон хүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. Цэнгэлдэхийн ногоон зүлгэний асуудалд хариуцлага хүлээгээгүй, хэнд ч нөхөн олговор олгоогүй гэх зэргээр хэлсэн. Үүнийгээ баримттай гэж тодотгосон. Эл үйл явдалтай холбогдолтойгоор Ж.Энхжаргалан оройн 18 цагийн орчимд тодорхой хэдэн хэвлэлд тайлбар мэдээлэл өгсөн. Ингэхдээ Д.Мөнх-Эрдэний хэлсэн бүх мэдээлэл худал. Над руу зохион байгуулалттайгаар дайрч байна гэх агуулга бүхий мэдэгдэл хийсэн. Бүтэн өдрийнх нь зураглалаар харвал тавилттай жүжиг байсан ч байж магадгүй гэх олон нийтийн хардлага ч хөвөрсөн. Нөгөө талд эсрэг талаас шидсэн чулуунд Ж.Энхжаргаланг оногдлоо гэх хэсэг ч байна.
Улмаар тухайн хоёр иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Зөрчлийн тухай хуулийн "Танхайрах " , "Хүний биед халдах " гэсэн зүйлчлэлээр холбогдогчоор татан шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өглөө.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Энхжаргал нөхөр яав ч төрд ажиллах хүн биш. Лхавгын тоймоор ярьж байгаа нь....
Хувь хүн цагдаад гомдол гаргаж болно гэхдээ төр энэ хүнээ шууд халах хэрэгтэй ш дээ
Мөнхэрдэнэ эргээд орждээ. Ер нь энэ 2 залуу 2 уул эрүүл хүмүүс мөн үү? Сайн шалгаж эмчид үзүүлмээр юм. Уурлана уурлана гэхэд ингэж болох уу? За бүр олон түмнээс ичиж айхаа больж гэж үзье. Аав ээж ах дүү үр хүүхэд хань ижилээсээ эмээж ичмээр юм даа. Ээ хайран залуу үе минь
Hadam aav n: mania ene muu hurgen Demberel, yum uzeegui huurhii, neg muu Stadion ii zahiral bolgoodohson chini guya algadaad l, bayarlaad alga bolj ugnu lee. Hadam eej: za chi tsaadahdaa hamjaargataihan shig gudar gej heleerei.
Энхжаргалан гэх эргүүг иргэдийн хурлаас татан буулга!! Боловсролгүй халтар хогийн цэгээс иргэдээ яаж гаргах талаар бодох байтал доромжилж тэнэгээ гайхуулсан нь зайлуулах бүрэн шалтгаан дээр нь тендергүй 25тэрбум идсэнг нь тогтоон шоронд нь суулгах ёстой
Энэ балай сэтгэцийн өвчтэй Мөнхэрдэнэг буцаагаад шоронд нь явуулаач дээ МөхЭрдэнэ очиж жангаа гудар
Мөнхэрдэнэ муухай чадлаадаа
Үзэх юмтай сайхан бн.олон түмнийг хөгжөөгөөд.
Дампуу төр
Наад Мөнхэрдэнийг ээ шоронд нь хатаа