НИЙГЭМ
Хөвсгөл аймгийн хийдээс олон тооны бурхан алдагджээ
Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд байрлах хийдээс Гомбо, Дамжин, Гунаа, Сэм дом, Жигжид зэрэг зурмал бурхад, 1950 онд хийгдсэн модон бурхан зэрэг эд зүйлс алдагдсан байна.
Шалгалтын явцад хулгайч нар тус хийдийн цонхоор орсон нь тогтоогдоод байгаа ба уг хэргийн мөрөөр хийдийн хамба, лам нараас тайлбар мэдүүлэг авч эхэлжээ. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.