Ч.Хүрэлбаатар: З.Энхболд худал мэдээлэл тарааж Стратогийнхаа хууль бус үйлдлийг дарах гэж байна
Өнгөрөгч 2019 онд аж ахуйн нэгжүүдийн Монгол банканд тушаасан алтны хэмжээ өмнөх 2018 оныхоос 6.7 тонноор дутуу байгаатай холбоотой асуудал нийгэмд хөндөгдөөд байна.
Эл асуудлаар Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга З.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар твиттер хуудсаараа дамжуулан жиргээ шидэлцэж мөн л муудлцжээ. Тэд өмнө нь хоёр гурван асуудлаар маргаж байв. Энэ удаад,
З.Энхболд “УИХ алтны АМНАТ 2 дахин нэмээд 73 тэрбум төгрөг татвар нэмж авна гэж найдсан. Үр дүнд нь 6,7 тонн алт буюу 893 тэрбум төгрөг сох дутжээ. Хэнээс хариуцлага нэхэх вэ” хэмээн УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хаяглан жиргэсэн.
Хариуд нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “З.Энхболд худал мэдээлэл тарааж Стратогийнхоо хууль бус үйлдлийг дарах гэж оролдож байна. З.Энхболдын үед УИХ алтны АМНАТ-ыг 2019-1-1 хүртэл буулгасан. З.Энхболдын батлуулсан хуулиар АМНАТ 2019-1-1-нээс эргэн сэргэж өндөр хувиар тогтсон. 5 сард ЗГ 2.5 хувиар оруулж 5 хувиар батлав” хэмээжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
edgeer humuusiig gadaadiin ediin zasgiin luurchid gej boddog