Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын удирдагчид гал зогсоохыг шаардсаны дараа Путин шууд хэлэлцээ хийхийг санал болгов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт /2025.05.11/ мэдэгдэл хийхдээ энэ долоо хоногт Украинтай шууд энхийн хэлэлцээ хийхийг санал болгосон байна. Тэрбээр ямар нэгэн нөхцөл тавилгүй пүрэв гарагт /2025.05.15/ Туркийн Истанбул хотноо хэлэлцэхийг санал болгожээ.

Кремль мөргөлдөөнийг дуусгах тал дээр нэг их буулт хийгээгүй байгаа. Путин хэлэхдээ Истанбул хотод явагдаж болох хэлэлцээ нь дайны суурь шалтгааныг арилгах, армиа нэмж зэвсэглэх ажлыг түр зогсоох, урт хугацааны энх тайвныг сэргээхэд чиглэнэ гэсэн юм. Тэр мэдэгдэл хийхдээ “Ямар нэгэн нөхцөлгүйгээр шууд хэлэлцээг сэргээхийг Киевийн дэглэмд санал болгож байна. Пүрэв гарагт, Истанбул хотноо хэлэлцээг сэргээх саналыг Киевийн эрх баригчдад тавьж байна” гэжээ.

Хэлэлцээг зохион байгуулах тал дээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярина гэж Путин мэдэгдсэн юм. Тус хэлэлцээ гал зогсоох тохиролцоонд хүргэж магадгүй гэж Путин хэлсэн байна. “Тэдний хэлдгээр бид саналаа ширээ дээр гаргаж тавилаа. Одоо шийдвэрийг Украины эрх баригчид гаргана .Ард түмнийхээ ашиг сонирхлыг бодож бус хувийн улс төрийн амбицаараа орноо удирддаг” гэж Путин хэлсэн юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тамгын газар болон Украины Гадаад хэргийн яам “Reuters” агентлагийн мэдээлэл авах хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Путиний тавьсан саналыг дайныг зогсоох эерэг алхам хэмээжээ.

Путин Европын орнууд шаардлага тавьсны дараагийн өдөр ямар нэгэн нөхцөл тавилгүйгээр Украинтай шууд хэлэлцэх санал тавив. Ялалтын баярын дараа буюу бямба гарагт /2025.05.10/ Европын удирдагчид Украинд айлчилж, АНУ болон Европын санаачилсан 30 хоног гал зогсоох тохиролцоог ОХУ хүлээж ав үгүй бол нэмж хориг тавина хэмээсэн юм. Путин үүнийг Европын орнууд тулган шаардсан явдал гэсэн байна.

Путин хэлэхдээ ОХУ нь эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхийг зогсоох, Улаан өндөгний баяраар гал зогсоох, хамгийн сүүлд Ялалтын баяраар гурван хоног гал зогсоох гэх мэт хэд хэдэн удаа гал зогсоохыг уриалсан гэсэн юм. ОХУ, Украин хоёул Ялалтын баярын гал зогсоолтыг зөрчсөн гэж буруутгаад буй. Пүрэв гарагт болж магадгүй хэлэлцээний үеэр хоёр тал шинээр гал зогсоох тохиролцоо, ямар нэгэн байдлын эвлэрэлд хүрэхийг үгүйсгэхгүй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 12, 2025 08:48

ene dainaas ashig avch baigaa humuus boliulahiig husehgui l dee

Зочин
Зочин
5 сар 12, 2025 10:55
Reply to  Зочин

ЕВРОП Ч гэж дээ герман , англи , франц , Польш дөрөв л байгаа шүү .Энэ дөрөв ЗЭВСЭГ өгөөд байлдуулаад оросыг туйлдуулан зорьсон ч санаандаа хүрээгүй . Хүрэх ч үгүй . ШААРДАХ гэнэ ......ккккк хариуд нь оросууд ярилцаж гэсэн гэнэ ..... инээдтэй юм .

Зочин
Зочин
5 сар 12, 2025 08:51

зэвсэгээ зарж байгаа европ дайныг зогсоохыг хүсэхгүй шүү дээ

Зочин
Зочин
5 сар 12, 2025 08:56

дайныг одоо зогсоох хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 12, 2025 09:04

энэ дайныг зогсоохыг үнэхээр хүсэж байсан бол энэ хэд �##�ь дээр зогсооцон байга

Зочин
Зочин
5 сар 12, 2025 09:08

шаардаад яах вэ яаг юм хийх хэрэгтэй

Зочиншүү
Зочиншүү
5 сар 12, 2025 22:42

Үр дүнгүй болох байхаа.Путлёр нь тулг�##�т хийгээд нөгөөх нь гэдийгээд...гэхдээ үр дүнд хүрвэл сайхан

Холбоотой мэдээ

Back to top button