Иран пуужингуудаа байлдааны бэлэн байдалд оруулж, Трамп Иранд цохилт өгөх эрхтэйгээ дуулгав

АНУ болон Ираны улс төрийн харилцааны нөхцөл байдал хурцадмал байна. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Флоридагаас Вашингтон руу нисэх үеэрээ “Манай улс Ираны соёлын объектуудад цохилт өгөх эрхтэй. Учир нь тэд манай хүмүүсийг бөмбөг ашиглаж, тамлаж хөнөөсөн, дэлбэлсэн” хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ.

Харин Ираны зүгээс пуужингуудаа байлдааны бэлэн байдалд оруулсан талаар Ройтерс агентлаг мэдээлээд байна. Одоогоор тус улс уг пуужингуудыг хамгаалах эсвэл довтлох аль ч зорилгоор байршуулсан байж болзошгүй байгаа аж.

Нөхцөл байдлыг эргэн сануулахад, 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Ираны элит хүчний командлагч, генерал Кассем Солеймани Иракийн нийслэл Багдадын нисэх онгоцны буудалд АНУ-ын агаарын довтолгоонд өртөж амиа алдсан юм. Вашингтон тэднийг 2019 оны 12 дугаар сарын 31-нд Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу халдсан хэргийг зохион байгуулсан хэмээн үзсний улмаас ийнхүү цохилт өгч, хөнөөсөн. Харин үүний хариуд Иран улс Сулейманийн өшөөг авна хэмээн мэдэгдсэн бол Трамп иранчуудыг хариу үйлдэл хийвэл Ираны 52 байд хүчтэй, хурдтай цохилт өгнө гэж амласан юм.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.