МАХН: Тэтгэврийн зээлгүй 176 мянган ахмадад 1 сая төгрөг олгох нь зүйтэй
Өнөөдөр /2019.01.06/ МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ “2019-2020 онд шилжих мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид иргэдэд мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх тухай мэдэгдсэн. Та бүхэн мэдэж байгаа, манай нам 2019 онд “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөр улс орон даяар хэрэгжүүлж, өрийн дарамтад байгаа иргэдийн судалгааг хийж, тэдэнтэй нүүр тулан уулзаж, өрийн дарамтаас чөлөөлөх ёстой гэх дүгнэлт гаргасан. Ерөнхийлөгч бидний анх гаргасан уг санааг дэмжиж буйг талархан хүлээж авч байна. Монголын ард түмэн ч талархан хүлээж авч байгаа. Гэхдээ асуудлыг цогцоор шийдэх ёстой болохоос аль нэг хэсгийг тайрч аваад шийдвэл, тухайн шийдвэр гаргах процессыг буруугаар эргүүлэх эрсдэлтэй байдаг.
Бид гарч болзошгүй эрсдэлээс сэргийлж хэд хэдэн сануулга гаргаж байгаа. Уг өр зээл нь зөвхөн ахмадуудад тулгамдаад буй асуудал биш, монголын нийт ард түмэнд тулгамдаж буй асуудал. Тэтгэврийн зээлийг цагаан сараас өмнө тэглэх ёстой. Гэхдээ тэтгэврийн зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр бус, татвар төлөгчдөд ямар нэгэн дарамт үрүүлэлгүй, авлига, оффшорын хөрөнгөөр тэглэх учиртай гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулгад бид дахин сануулж байна. Учир нь ард түмэнд улам их хор уршиг тулгарч болзошгүй. Мөн нэгэнт тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэж байгаа бол тэтгэврийн зээлгүй 176 мянга орчим ахмадад нэг сая төгрөг олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зүгээр л бүх ахмадууддаа 3 сая төгрөг өгчих
Zeel abakhaar diilekhgyu er , zeeliin khoorond yaj amidrakh be, zeel abch baigaa chini ardaa bolomjtoi gesen ug
МАХН-аас гарч буй санаачилгын дэмжиж бна.
Ос хонзондоо баригдсан нэг хун туунийг нь дороолоод юманд хурчих санаатай хэдэн оолсголон баньд
Яг тэгэж харагдаад байгаа юм даа. Хувийн Э эрх ашгаа бодсон олон хүн шургалж орсон нам.
Зүгээр мөнгө өгчихвөл банкны зээлээ төлөхгүй,тийм учраас зээлийг тэглээд, тэглэсний маргааш тэтгэврийг тавьж олгоод л боллоо шүү дээ
Тэгээ улсынхаа талыг зараад бүгдийнх нь өрийг тэглэ.Үлдсэн хэсэг дээр нь ЭНХБАЯР гуай үүрд ерөнхийлөгч болж ХААН суудалд залар.
Улс төрөөр дөрөөлж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх зорилгоор ард олныг буталган үймүүлсэн зүйл ярьж хийхээ болиосой энэ МАХН-ын - хан.
Zeel abaagyi akhmaduuddaa 8 khubi bish 3 sayiig egeldee ulsiin mengiig erkh medlee ashiglaj bayjigsadaas AB,
Zeel avasgvi hugshchvvliin mungu ni baijil baigaa bizdee yundaa soliorood bgaan
Зээл авч чадаагүй хох нь гэж хөсөр хаяснаас энэ нь зөв МАХН аа зээл авч чадаагүй 180 мянган ахмад дэмжих болноо МАНАНД харуулж өгнөө
Ахмадаа дэндүү муухай ялгалаа шүү Зээл төлөх боломжгүй учир авч чадахгүй байхад боломжтой баян ахмадууд гэж доромжолж байх шив
bid nart adilhan ug
Танай тв9 ийн Монгол коммэнтийн амандаа орсноо бурдаг 2 мангар бацаан үүний чинь эсрэг юм яриад байсан шүү. Ажлаас нь хал!!!
Монголын бүх албан тушаалыг авч байх үедээ ард түмэндээ гар сарвайх нь яагаав одоо ингэж ярихаар нь үнэмшмээргүй худлаа шоу бна гэж бодох юм
Тэг Тэг Дээр гь үнэгүй байр өгчих
Орон даяар сурталчлаад л байсан үндсэн хуулийн төсөл чинь яасан бэ. Мартчихсан уу Огт ярихаа больчих юм, Одоо үнэгүй орон сууц олгох талаар