Ж.Батзандан: Өнөөдрийг хүртэл 15 хүн угаарын хийд хордож амиа алдсан байна

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын амжилтыг үнэлж, нэг удаагийн урамшуулал олгох, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газарт чиглэл өгч ажиллана гэдгээ тус намын дарга Ж.Батзандан мэдээллээ.
Энэ тухай тэрбээр хэлэхдээ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хувийн асуудлыг шийдвэрлэж ажиллах чиглэлийг Засгийн газарт хүргүүлнэ. Ногдох квотыг 20 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Мөн ипотекийн зээлийн хүүг бууруулж олгох чиглэл гаргасан. Мөн угаарын хий мэдрэгч айлуудад хуваарилах асуудлаар НЗД-ын орлогч Ж.Батбаясгалангийн мэдээллийг сонслоо. Угаарын хий мэдрэгчийг ойрын хугацаанд тараана гэдэг мэдээлэл өгсөн. Мөн өнөөдрийн байдлаар нийт 15 хүн угаартаж амь насаа алдсан гэдэг мэдээлэл өгч байна. Шахмал түлшний хүрэлцээ хангамж муу байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.