БНСУ-ын гадаад иргэдийг саатуулах байранд эрхээ ноцтой зөрчүүлсэн иргэн шүүхдэж, ялалт байгууллаа

2021 онд Солонгос улсад хүчээр саатуулагдсан Мароккогийн иргэн Мурад нь гадаадын иргэдийн хорих төвд хүний эрх нь ноцтой зөрчигдөж улмаар шүүхээр заргалдаж эхэлсэн байдаг.
Тус иргэнийг саатуулсан төв нь ихэвчлэн монгол иргэдийн аваачдаг гадаад иргэд хорих төв юм. Уг төвд утасгүй, орчуулагчгүй иргэдийн эрхийг хэрхэн зөрчдөг талаар олон хүн ярьдаг ч албаныхан төдийлөн итгэдэггүй.
Тэгвэл эдгээр хохирогчдын нэг болох Мурад гэх иргэн саатуулах байранд байхад нь гарыг ард нь гавлаж, хөлийг хойш нь боож уяж, хүч хэрэглэн тусгаарлан 63 хоног хорьсон өөрийн түүхийг ил болгож, БНСУ-ын шүүхийн байгууллагад хандсан байдаг.
Улмаар дөрвөн жилийн дараа шүүх түүний талд шийдвэр гаргажээ.
Дүрвэгчийн статус хүсэхээр Солонгост очсон Мурад оршин суух хугацаагаа сунгаж чадаагүй тул 2021 оны гуравдугаар сард баривчлагдаж Хвасон дахь гадаадын иргэдийг саатуулах төвд хоригдсон байдаг.
Мөн өнгөрсөн хугацаанд Мурадыг шүүхэд хандах явцад Өмнөд солонгосын иммигрейшн дарамталж түүхийг гутаах зорилгоор нүцгэн болон хүч хэрэглэгдсэн дүрс бичлэг, зургийг нь ил болгож, Муранын өмнө нь холбогдож байсан гэмт хэргийн мэдээллийг нийтэд цацсан байна.
Харин Мароккогийн иргэн Насри Мурадын БНСУ-ын эсрэг гаргасан хохирлыг барагдуулах нэхэмжлэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд төрөөс Мурад 11 сая воны нөхөн төлбөр төлөх ёстой гэж Сөүл хотын давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн байна.
Мөн солонгосын иммигрейшн хүний эрхийг зөрчсөн, хуульд заагаагүй хэтрүүлсэн хамгаалалтын арга хэмжээ авч байсан гэж шүүх дүгнэж, түүний хувийн зураг, бичлэгийг түүний зөвшөөрөлгүй тараасан нь “хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн зөрчил гэж үзсэн байна.
Энэ хэрэг нь гадаад иргэдийн эрх зөрчигдөж буй ноцтой орчныг ил болгож, төрийн байгууллагууд хариуцлага хүлээх ёстойг харуулсан томоохон жишээ болж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: Hani korea
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр байранд саатуулагдаж байсан монгол иргэд байв�##� сан�##� сэтгэгдлээ хува�##�цаарай.
TER BAIRAND SAATUULAGDAJ BAISAN MONGOL IRGED BAIVAL SANAL SETGEGDLEE HUVAALTSAARAI