СПОРТ

"ATOX" багийнхан дахин тэмцээнд оролцох боломжгүй боллоо

"CS2"-ийн Мэйжорт шалгарах хамгийн өндөр боломжтой Монголын дараагийн баг гэгдэж байсан "ATOX"-той холбоотой хэрэг гарчээ. Тус багийн тамирчдыг тоглолт наймаалцсан, үр дүнг нь үгсэн хуйвалдаж, тохируулдаг гэж Esports Integrity Commission /ESIC/ буюу Цахим спортын шударга ёсны комиссын зүгээс мэдэгджээ.

2024 оны есдүгээр сарын 12-нд ESL Pro League Season 20 тэмцээний "Falcons" багтай хийсэн тоглолтын дараа "ATOX"-ийн мөрдөн шалгалт эхэлжээ. Тус шалгалтаар "ATOX"-ийг 2024 онд тоглолт наймаалцсан гэх баримт олдсон аж.

Esports Integrity Commission (ESIC) буюу Цахим спортын шударга ёсны комиссын зүгээс өчигдөр /2025.05.15/ "ATOX" багийн тоглогчид болон арын албаныханд авлигын эсрэг дүрэм зөрчсөн хэргээр найман сарын хоригоос эхлээд насан туршийн хориг хүртэл шийтгэл оноов.

Хоригт орсон хүмүүсийн жагсаалтад дараах тоглогчид багтжээ:

  • Б.Ган-Эрдэнэ "dobu"
  • Б.Бат-Энх "kabal"
  • Б.Тэмүүлэн "MiQ"
  • Б.Отгонлхагва "AccuracyTG"
  • Э.Мөнхсайхан "Zesta"
  • Багийн дасгалжуулагч Г.Төгөлдөр "FlyNN"
  • Аналист Б.Ана-Эрдэнэ "nuka"

Харин дээрх шийтгүүлсэн тамирчдаас dobu, kabal, nuka нар хамгийн ноцтой зөрчил гаргасан гэх бөгөөд тэд 2024 оны сүүлээс 2025 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 70 гаруй сэжигтэй тоглолт наймаалцсан үйлдэлд оролцсон болох нь тогтоогдож, насан туршийн хориг авчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2025 11:28

Яг ийм шударга шүүхээр Монголын бүх түшээд, төриййн а-лбан хаагчдыг оруулахсан. Үг дуугарах сөгөө байхгүй. Баримт дэлгээл болоо. Тас. Ямар бахарха-лтай юм бэ!

Эрдэнэ
Эрдэнэ
5 сар 20, 2025 11:03

????????????????

Холбоотой мэдээ

Back to top button