ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2828 хүрэв

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан халдварт өвчний 2828 тохиолдол батлагдсан талаар мэдээллээ.
Эдгээрээс 1765 тохиолдол нь эдгэрсэн бөгөөд гэрээр 658 хүн, эмнэлэгт 404 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харамсалтай нь нэг нас баралт бүртгэгдсэн.Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу. Нийслэл дэх улаанбурхан өвчний тандалт, хариу арга хэмжээ, өвчлөлийн тархвар зүйн байдалтай албаныхан танилцаж, нэмэлт ор дэлгэхээр төлөвлөжээ.

Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.