УЛС ТӨР
“Изинис Эйрвэйз” Вьетнамын НаТранг хот руу шууд нислэг үйлдэж эхэлжээ

“Изинис Эйрвэйз” компани аялал жуулчлалын түншүүдтэйгээ хамтран Вьетнам улсын НаТранг хот руу шууд нислэг үйлдэж эхэлжээ.
Тодруулбал, далайн эргийн үзэсгэлэнт хот руу өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 28-наас эхэлж нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 29-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
Энэ хугацаанд долоо хоногт нэг удаа буюу бямба гараг бүр нисэж байгаа тухай тус компанийнхан онцоллоо. Изинис Эйрвэйзтэй аяллын түншээр Жуулчин, Нью Жуулчин турс, Тэнгэр Трэвел, Airmarket Holiday, Хаан трэвел зэрэг компаниуд хамтран ажиллаж байгаа аж.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.