Баянбүрдийн тойргоос Долоон буудал хүртэлх явган хүний замыг моджуулна

Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн тойргоос Долоон буудал хүртэлх явган хүний замыг долоодугаар сараас өмнө бүрэн моджуулж ногоон байгууламжтай болгоно.
Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн тойргоос хойш Долоон буудал хүртэлх явган хүний замыг үерийн далан болон автозамаас Нарс, Хайлаас модоор тусгаарлан ногоон байгууламж бий болгох ажлыг Баянбүрдийн тойргоос эхлүүлжээ.
Явган замын хоёр талыг хамарсан моджуулалт, ногоон байгууламжийн ажлыг ирэх долдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөсөн байна. Дүүргийн зүгээс хотын төвийн ногоон байгууламжид анхаарахаас гадна гэр хорооллын бүсийг моджуулах, ногоон байгууламж олноор бий болгох тал дээр анхаарна гэлээ.
Энэ онд Чингэлтэй дүүрэг 200,000 гаруй модыг дүүргийн нутаг дэвсгэр, нийтийн эзэмшлийн талбайд тарих юм байна.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.