ЭРҮҮЛ МЭНД

БНХАУ-д шинээр бүртгэгдсэн өвчнөөр 11 хүн нэмж өвчилжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар  мэдээлсэн байна. Тэгвэл өнөөдрийн /2020.01.07/ байдлаар нэмж 11 хүн шинээр өвчилж, нийт 59 хүн боллоо гэх тоон мэдээг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Мөн тус өвчнөөр ХонгКонгод  14 хүн, Сингапурт 1 хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээ байна.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button