Нийгэм мэдээ

"Улаанбурханы вакцинаас 626 хүн татгалзсан. Энэ нь халдвар тархах эрсдэл болж байна"

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.06.13/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр "Сүүлийн 24 цагийн байдлаар батлагдсан 338 тохиолдол бүртгэгдсэн. Нийслэл хотод 238, Архангайд 10, Говь-Алтай аймагт зургаа, Дархан-Уул аймагт 42, Дорноговь аймагт тав, Сүхбаатар аймагт 31, Увс аймагт зургаан тохиолдол бүртгэгдсэн. Нийт 2025 оны хоёрдугаар сарын 18-наас хойш 7174 тохиолдол бүртгэгдсэнээс 5444 хүн эдгэсэн байна. Харин ойрын хавьтал болох 62455 хүнд голомтын хариу арга хэмжээ авах байснаас 4429 хүнд хариу арга хэмжээ авсан. Үүнээс 626 хүн татгалзсан байна. Энэ халдварт өвчний хавьтал болсон бол хариу арга хэмжээ буюу дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Эдгээр хүмүүс нийгэмд халдвар тараах өндөр эрсдэлийг үүсгэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа 1009 хүн байгаа юм.

Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд эмнэлэгт 626 хүүхэд эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-д 490 хүүхэд буюу нийт орны 85 хувьд улаанбурхан өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт гурван нас баралт бүртгэгдэж, нийт таван нас баралт бүртгэгдсэн. Одоогоор Эрчимт эмчилгээний тасагт 10 хүүхэд эмчлүүлж байна. Хүүхдүүдийн 71.2 хувь нь вакцинд хамрагдаагүй бөгөөд нэгдүгээр тунтай хүүхэд 7.8 хувь, хоёрдугаар тунг хийлгэсэн 16 хувь, нас нь болоогүй таван хувьтай. Цэцэрлэгийн хүүхдүүд 6.2 хувь, сурагчид 67.3 хувь, оюутан 0.7 хувь, гэрт байдаг хүүхдүүд 14.1 хувьтай өвдөж байна. ХӨСҮТ дээр 24 цагийн дархлаажуулалтын цэгийг ажиллуулж байна" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button