НИЙГЭМНийгэм мэдээ

14 настай хүүхэд Туул голд тоглож байгаад живж амь насаа алджээ

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Сонсголонгийн гүүр”-ний баруун талд бага насны хүүхдүүд Туул голын усанд тоглож байснаас нэг хүүхэд живсэн гэх дуудлага ЦЕГ-т бүртгэгджээ.

Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очихоос өмнө Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очсон байсан ба живсэн гэх Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:15 цагт голын эргээс 4 метрт, голын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Уг хүүхдүүд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч А /14 настай эмэгтэй/, мөн тус дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч Э /14 настай эмэгтэй/ нар байсан ба тухайн өдөр Туул голын усанд орж байгаад живэхэд нь голын эрэг дагуу амарч байсан иргэд А-г уснаас татан гаргаж аварчээ. Харин Э-г гаргах боломжгүй болсон тул аврах албаны ажилчдыг дуудсан аж.

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 24, 2025 11:14

HAIRAN HUUHED BALARSAN YUMAA 14 HURSEN CH HUUHED SHUUDE

Холбоотой мэдээ

Back to top button