Techno4K: Мэргэжлийн тоглогч болохын тулд маш их золиос, цаг хугацаа, авьяас шаардагдана

The MongolZ багийн хамт олны зүгээс хөгжөөн дэмжигчдэдээ зориулж “Homecoming” арга хэмжээг өнөөдөр Мөсөн өргөөнд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний эхэнд багийн тоглогчид хэвлэлийн хурал зохион байгуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Techno4K буюу М.Содбаяр: 2022 онд анхны ДАШТ-д IHC Esports багаараа оролцоход одоогийн үндсэн бүрэлдэхүүнээс Гарьдаа, Маараа ах бид гурав оролцож байсан. Гурван жилийн өмнөөс одоог хүртэл явахад зөндөө зүйл болсон. Энэ жил дэлхийн аваргын төлөө үлдэж чадлаа. Гэхдээ бид үндсэн аварга авах зорилгодоо хүрээгүй.Бидний тоглолтыг үзээд хүүхдүүдээ дэмжих аав ээжүүд нэмэгдсэн байсан. Энэ зүйлд ач холбогдол өгөх ёстой. Мэргэжлийн тоглогч болохын тулд маш их золиос, цаг хугацаа, авьяас шаардагдана. Нэг зүйл рүү хэт туйлширч, хичээлээ орхиж болохгүй. Хичээлийнхээ хажуугаар мэргэжлийн тоглогч болохоор туршаад үзвэл болох байх.
bLitz буюу Б.Гарьдмагнай: Энэ он гарснаас хойш оролцсон тэмцээнүүдийнхээ Playoffs-д оролцсон. Зорилгодоо хүрсэн гэхэд хэцүү, хүрээгүй гэхэд хэцүү юм шиг. Амжилтаа бодохоор нэг ч удаа аварга аваагүй байгаа. Юу ч гэсэн 80, 90 хувьтай амжилт үзүүлсэн гэж бодож байна. Саяхан болсон дэлхийн аварга том цэнгэлдэх хүрээлэнд болсон учраас тэр олон хүмүүсийг хараад шоконд орсон. Манай багийг олон хүн дэмжиж байсан. "Faze clan"-ий эсрэг тоглоход 20 хүний 18 нь тэднийг хожно гэж таамаг өгснийг хараад үнэхээр гайхсан. Тэр хүмүүс Counter Strike-2 тоглоомыг мэддэг юм болов уу гэж бодогдсон. Биднийг тайзны тоглолтын туршлагагүй, S1mple-ийн эргэн ирсэн гэж бодсон байж магадгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.