Нийгэм мэдээ

"Зайрмаг өгсөнгүй" хэмээн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цагийн хугацаатайгаар баривчиллаа

"Зайрмаг өгсөнгүй" хэмээн дэлгүүрийн худалдагчийг зодсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 40 минутад Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулсан.

Шалгалтын ажиллагааны явцад хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжээч томилж, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох чиглэлээр хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас сэжигтэн Н-ийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, энэ сарын 01-ий өдрөөс 48 цагийн хугацаагаар баривчилсан" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
7 сар 2, 2025 13:09

Дэлгүүрийн эзэд нь сумандаа зартай хэрүүлч, заргач хүмүүс юм биш үү? Гэрт нь хүн ирээд 1 юм хувааж угаад эргүүлж нэг юм авахаар дэлгүүрт ороод 1 шилийг авья гэтэл - Танд архи зарахгүй гэвэл хүний юмыг уусан хүн уурлана биз дээ.

Зочин
Зочин
7 сар 3, 2025 18:21

Taarsan al we

Зочин
Зочин
7 сар 2, 2025 18:16

Хүн зодож цохих, эмэгтэй хүнийг зодох бол ноцтой гэмт хэрэг. Мөнгөгүй бол дэлгүүр орж яадаг юм. 6 мөхөөлдөс 6000 төг л биз дээ. Тэдний төлөө худ�##�дагч зодох. Бас өөр нэг хүнтэй ноцолдоод бсан. Таардаг танг нь өгөөрэй, хуулийнхаан.

Холбоотой мэдээ

Back to top button