Нийгэм мэдээ

Авлига авсан ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудын 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, ₮6 саяар торголоо

 Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтан, дэд хурандаа М.Төгс, Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ажилтан, ахлах дэслэгч З.Солонгоо нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2025-07-01/-ний өдөр боллоо.

Эргэн сануулахад, ХХЕГ-ын дээрх хоёр албан тушаалтан Б.Цэвэгмэд гэх хүнд давуу байдал бий болгож, хуурамч бичиг баримт үндэслэж хилийн лавлагаа гаргаж өгсөн хэрэгт холбогдсон. Анх АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар уг хэрэг ил болсон байдаг.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангиар Прокуророос яллаж, хэрэг дэнслэгдэв.

  • Шүүхээс З.Солонгоо, М.Төгс, Б.Цэвэгмэд нарт тус бүр нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Авилгачидаа сайн харж үзэх юмаа ийм байвал авилгачид улам цэцэглэн хөгжих юм байна даа

Зочин
Зочин

Авлига авсан гэж худал мэдээ бичсэнээ устгах эсвэл залруулаарай. Танай редакцийг шүүхэд хариуцагчаар дуудна шүү!

Зоч
Зоч

ИЙМ НОВШНУУДЫГ ЦЭРГИЙН ГАЗАР БАЙЛГАХ ЁСГҮЙ АВИЛГАЧИДЫГ СУЛХА ШИЙТЭГЖЭЭ

иргэн
иргэн

цэргийн цолыг гутаасан новшнууд

Наран
Наран

Ямар аюултай этгээдүүд тийм чухал албанд ажиллаж байсан юм бэ ?Өөр хэчнээн ч нууц материал хулгайн гараар ороо бол .

Холбоотой мэдээ

Back to top button