Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин, Ким Жон Ун хоёр Бээжинд болох цэргийн парадад оролцоно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногт Бээжин хотноо болох цэргийн парадад оролцох болжээ. БНХАУ Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойг тэмдэглэн цэргийн парад хийх гэж байгаа юм. Тус арга хэмжээнд дэлхийн 26 орны төрийн тэргүүнүүд оролцоно.

Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлэхдээ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний урилгаар Ким Жон Ун айлчлах болсон гэжээ. Ким Жон Ун хэзээ БНХАУ-ыг зорин нисэх болон хэр удаан айлчлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Украины дайны асуудлын улмаас АНУ эсвэл барууны ямар нэгэн томоохон орны удирдагч тус парадад оролцох төлөвгүй байгаа юм.

Ким Жон Ун хамгийн сүүлд 2019 онд БНХАУ-д айлчилж байсан. Олон улсын тавцанд дипломат тусгаарлалтаас гарахын тулд Ким Жон Ун Вашингтонтой сөргөлдөөнтэй байгаа улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэхээр зорьж буй.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 28, 2025 20:46

Хятадуудыг бодвол Монгол минь харин Японтой байл даад ялчихсан улс шүү дээ !
Хүрэлсүх Бээжинд уригдах бус энд Улаанбаатартаа х том парад хийгээд л, тэр олон орны төрийн тэргүүнүүд ийг уриад ганц нэг шил юмны бөглөө мулт�##�жээ суухаар юм биш үү ?

АРД
АРД
8 сар 28, 2025 22:20

Монгол оролцох ёстой шүү. Япон их хогийн занн гаргаж улс орнуудыг битгий оролц гэж ури�##�ж байна. Монголд хамгийн их хууль зөрдчөг хүмүүс бол Японы төслийн Япончууд. Хууль зөрчсөн баримт маш их бий.

Холбоотой мэдээ

Back to top button