Гадаад мэдээДЭЛХИЙ

Сэт Роган анхны удаа Эммигээс шагнал хүртлээ

77 дахь удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо явагдаж байна. Тус наадмаас Холливудын алдарт жүжигчин Сэт Роган анхны удаа шагнал авчээ. Тэрбээр “The Studio” кинонд бүтээсэн дүрээрээ инээдмийн цувралын шилдэг гол дүрийн жүжигчин шагналыг гардан авсан байна. Роган тэрхүү уран бүтээлийг “Apple TV+” платформтой хамтран бүтээжээ.

Тэрбээр шагналаа хүлээн авч байхдаа “Ийм зүйл болно гэж төсөөлж ч байсангүй. Тийм болохоор ямар ч үг бэлдээгүй. Би амьдралдаа шагнал авч байгаагүй юм. Бага байхдаа нэг нээлттэй худалдаанаас боулингийн цом л худалдаж авч байсан. Үнэхээр сайхан, хөөрхөн. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна” гэсэн юм. Роган эхнэр, гэр бүлийнхэн болон “The Studio” кинонд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлсэн байна.

Энэ удаагийн Эммигээр Роган анхны шагналаа аваад зогсохгүй өөр шагнал хүртжээ. Тэрбээр инээдмийн цувралын шилдэг найруулагчийн шагналыг продюсер Эван Голдбергтэй хамтдаа хүртсэн юм.

Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button