Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Япон эрдэмтэд үхрийг ялаанд хазуулахаас сэргийлсэн өвөрмөц аргаараа Ig Нобелийн шагнал хүртлээ

“Journal of Irreproducible Results” сэтгүүлийн редактор 1991 онд Ig Нобел гэх хошин шагналыг эрдэмтдэд гардуулж ирсэн юм. Тэрхүү шагнал нь хүмүүсийг инээлгэж, дараа нь нэгийг бодуулдаг амжилтуудыг алдаршуулах зорилготой байна.

Энэ жилийн Ig Нобелийн шагналыг 11 япон эрдэмтэн харжээ. Тэдгээр эрдэмтэд үхрийг ялаанд хазуулахаас сэргийлж арьс дээр нь тахь шиг зураас зурж туршсан юм. Япон эрдэмтэд тэрхүү судалгаагаа 2019 онд нийтэлсэн байна. Тэрхүү судалгаа нь үхрийн арьс дээр тахь шиг зураас зурах нь ялаанд хазуулахаас үүсдэг эдийн засгийн алдагдлыг бууруулахад тустай байж магадгүй гэж үзжээ.

Үхэр хортон шавж үргээхэд ихээхэн хугацаа зарцуулдаг. Үүний улмаас бэлчих, хооллох, нойрсох цаг нь алдагддаг тул үхрүүд гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хортон шавжийн улмаас АНУ-ын үхрийн фермерүүд болон холбогдох салбар 2.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button