Нийгэм мэдээ

Холбоо руу шилжсэн, цаашид шилжих бүх мөнгийг TheMongolZ авахгүй гэсэн тул сайн үйлсийн аянд зориулна

ССАЖЗ-ын сайд асан Ч.Номингийн үед TheMongolz-ийг үндэсний шигшээ багийн статустай болгохын тулд “Монголын электрон спортын холбоо”-г байгуулан, бүртгэсэн байдаг.

Тус холбоо нь таван тамирчин, нэг дасгалжуулагчийн орон тоогоор бүртгэлтэй ба сар бүрийн 1.5 сая төгрөгийн цалин, тэмцээний санхүүжилт гэж 60 сая төгрөгийн төсөвтэй байгаа талаар өмнө мэдээлсэн.

TheMongolZ-ийн хувьд төсвийн мөнгө аваагүй, цаашид ч ийм эх үүсвэрээр санхүүжихгүй гэж мэдэгдсэн байдаг.

Тэгвэл, “Монголын электрон спортын холбоо”-нд дээр дурдсан цалингийн нэг удаагийн шилжүүлэг орж иржээ.

Харин TheMongolZ-ийн хувьд үүнийг авахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн тул багийн гишүүд рүү шилжүүлээгүй аж. Мөн цаашид энэ цалинг авахгүй гэж Биеийн тамир, спортын хороонд мэдэгджээ.

Тэмцээний дэмжлэг болох 60 сая төгрөг нь одоогоор цаг хугацааны хувьд шилжих болоогүй бөгөөд TheMongolZ ч үүнийг авахгүй, захиран зарцуулахгүй хэмээж байгаа юм байна.

Энэ талаар “Монголын электрон спортын холбоо”-ны Нарийн бичгийн дарга А.Амаржаргал хэвлэлд өгсөн тодруулгадаа  “Одоо орж ирсэн болон дараагийн орж ирэх мөнгийг сайн үйлсийн аянд хандивлана гэсэн байр суурьтай анхнаасаа явж байгаа. Манай холбоогоор дамжиж Үндэсний шигшээ баг болсон гол зорилго нь дипломат пасспорттой болох явдал байсан юм” хэмээн тайлбарлажээ.

Өмнө мэдээлсэнчлэн “Монголын электрон спортын холбоо”-ны Удирдах зөвлөлд Г.Эрдэнэчулуун, Г.Амартүвшин, Г.Бат-Эрдэнэ, Б.Батбаяр, Б.Гантулга, М.Майсайхан, Ж.Энхжаргал нар ажилладаг.

Олонд танигдах байдлаар нь танилцуулбал, Г.Амартүвшин нь УИХ-ын гишүүн асан, “Эрчис монгол” ТӨХК-ийн захирал юм. Ж.Энхжаргалан нь НИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнг удирдаж байсан. Харин Г.Бат-Эрдэнэ нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номингийн нөхөр. Г.Эрдэнэчулуун дуучин Укагийн нөхөр юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наад холбоогоо тараа. Холбоонд зориулж төсөвлөсөн мөнгөө бүгдийг бүтнээр нь улсын төсөвт буцааж өг, Сангийн яам төсөвт буцааж тат

Зочин
Зочин

сайн үйлсийн аянд зарцуулна гэж юу гэсэн үг вэ, улс төрчид өөрсдөө дураараа холбоо байгуулаад, зардал батлуулаад, нөгөө холбоонд орох хүмүүс нь орохгүй гэхээр, одоо тэгвэл бид энэ зардлыг өөр юманд зарцуулна, цаашдаа ч энэ төсвийг авна гэсэн үг уншигдаж байна, ямар тэнэг юм бэ??????

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тийм. 5 тамирчин 1 дасгалжуулагчтай гэж байгуулсан холбоо нь Удирдах зөвлөлтэй, удирдах зөвлөлд нь 7 хүн ажилладаг юм байна шт. Тамирчид нь төсвөөс мөнгө авахгүй гэхээр сайн үйлсийн аянд зарцуулна ч гэх шиг. Мөнгө идэх арга юм уу энэ чинь одоо. Энэ төсвийг нь баталж өгсөн сайдынх нь нөхөр нь Удирдах зөвлөлд нь ч байж байх шиг. Юу вэ.

Иргэн
Иргэн

Гайгүй амжилт гаргахаар очоод наалдчих юм энэ хэдэн хулгайч нар

Зочин
Зочин

одоо хэдэн хүүхдүүдээр оролдож эхэллээ. Бузартай монгол

Oogii
Oogii

Ene hulgaichuudiig yanaa

ГАНБОЛД
ГАНБОЛД

Нүдний булайнууд зүгээр л орих улсын мөнгө улсдаа байж байг яаж цуслах вэ гээд л үхэх юм

Зочини
Зочини

ӨСӨХИЙН ӨЛӨНГИЙНХӨН БАС ХОЛБОО БАЙГУУЛЧИХАЖ. ЭНЭ ХОЛБОО ТИЙМ Л ҮНЭНЧ ШУДАРГА АЖИЛЛАХ БАЙСАН БОЛ БУСАД ЭЛЕКТРОН ТОГЛООМЫНХНЫГ НЭГТГЭХ БАЙЛАА. ГЭТЭЛ ЯГ ҮНЭНДЭЭ ТЭДНИЙГЭЭ ТООХГҮЙ Л БАЙГАА БИЗ ДЭЭ. ЗӨВХӨН MONGOLS-ЫН ХЭДЭН ХҮҮХДҮҮДИЙГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРААД НЭРИЙГ НЬ ЗООЧИХООД УЛСЫН ТӨСВӨӨС ХУСААД БАЙГАА ЮМ БАЙНА. САНГИЙН ЯАМ, УЛС ЭНЭ ХОЛБООГ ТАТАН БУУЛГАЖ, ТӨСВИЙГ НЬ БУЦААЖ ТАТ. ТЭГЭХГҮЙ БОЛ НААД АЛБИНГУУД ЧИНЬ САЙН ҮЙЛСИЙН АЯНД ӨГНӨ ГЭЖ ДАЛИМДУУЛЖ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ. ЁОЁ УКАГИЙН 5ӨХӨР Ч ГЭХ ШИГ, НОМИНГИЙН НӨХӨР Ч ГЭХ ШИГ ЦУС ОЙРТСОН ХУЛГАЙЧУУД. ТЭР АМАРТҮВШИН ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ НЭРИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН ЛАЛАР. ХАЙРАН ӨВӨГ ДЭЭДЭС. РИНЧЕН ГУАЙ ДЭЭД ТЭНГЭРЭЭС ХАРААД УЙЛЖ БАЙГАА ДАА. БИ ЯМАР ГЭЭЧИЙН ХУЛГАЙЧ ҮР УДАМТАЙ БОЛЧИХВОО ГЭЭД Л.

Зочин
Зочин

Холбооны удирдлагууд тэгээд хуваагаад идээч дээ нэг их шударга хүмүүс болох гээд ядчихсан юмнууд. Ингэж тэгж арга хэмжээ зохион байгуулсан гэж тайлан бичээд л гүйцээ кккк

Гүнээ
Гүнээ

Зайлаарай муу үлгэрийн баатруудаа.улсын, иргэдийн мөнгийг их багагүй цуслаастай үхэж далдарсан сүгнүүд.удахгүйэ непалднаа таануусаа муу эргүү номин түүний нөхөр,луйварчин чинбат нараа.бас уукаа гэгчиин нөхөр хулгайчийн хүү эрдэнэчулуун гэх мэт аалзнуудаа ард түмэн та нарыг харсаар л бгаа.тэсрэх бөмбөгний цаг явсан шүү.

Лалар
Лалар

Ямар увайгүй лалрууд вэ???
Хамраараа газар шаах үе чинь ирнээ лалруудаа
Бид нар жэн Z үе тэсэрэхэд бэлэн байгаа шүү!!!

Зочин
Зочин

Өөрсдөө сэтгэж сан байгуулчихсан, мөнгийг нь сайн үйлсэд-ЛУЙВАРЧИД

Зочин
Зочин

Үнэхээр өлөнгүүд юмаа

Зочин
Зочин

Наад холбоогоо татан буулгаж ард түмний татварын мөнгөнөөс авсан 60сая төгрөгөө буцааж өгөхөд л болно биздээ

Зочин
Зочин

архи ширээ хоёрт толгойгоо мэдүүлсэн шир болсон ундрам яг өөр шигээ бодношт

Зочин
Зочин
Reply to  Зочин

Уучлаарай энд Ундрамын тухай биш Номингийн тухай чрьж бна кккк. Учрыг олж хужрыг тунгаавал яасын бэ хөө

Зочин
Зочин

Малнуудаа та нараар яахвдээ гологдоод байнашдээ

Зочин
Зочин

Заваан ажлаа хийх гэж байсан байна шүү дээ. Эсэн бусын заль завхралыг тун хурдан шаламгай сэтгэнэ

Зочин
Зочин

Өө хөөрхий бас л хувалзнууд мөнгөний үнэрээр цугларчихаж

Хариуцлага хүлээлгэ
Хариуцлага хүлээлгэ

Sain duriin uils nertei hulgailj idsen munguu nuu. Daragduulah gj bgaa biz, muusain hulgaichid

Зочин
Зочин

Удирдах зөвлөл болон мөнгө авч идэх л зорилготой юм байна ш лээ. Боливол таарна. Энэ баячууд эсвэл сайн дураараа хийх хэрэгтэй ш л ээ

Зочин
Зочин

Бор зүрхээрээ явж бга залуусаар битгий оролдоод бай шуналын дэвүүр минь ичих нүүргүй тийрэнгүүд вэ

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин

Авах хэрэгтэй байх шүү. Өөрсдийн гар дээрээсээ сайн үйлс санхүүжүүлж болно.тэхгүй бол манай дарга нар шуналын нүдээр хараад яаж хусахаа л бодно

Зочин
Зочин

Энэ хэдэн сайхан залуусыг ашиглаад өөрсөндөө
юм наах гэсэн нь ил байна наад холбоогоо тараа
энэ хэдэн луйварчид дунд Укагийн нөхөр бас юу ч
вэ дээ сайхан ханиа сайн нэртэй нь үлдээсэн дээр
байх өө

Zochin
Zochin

Ингээд манай хэд мөнгөний машин боловоо хөөрхий

Зочин
Зочин

идсэн мөнгөө нуух сайхан арга

Зочин Ж
Зочин Ж

ХОЛБООНД ТАНИЛ ТАЛААРАА НЭГДЖЭЭ ТАТАН БУУЛГАА

Өө хөөрхий
Өө хөөрхий

Аягүй бол хүүхдүүд нь холбоо байдгийн ч мэдэхгүй байгаа даа. Буцаагаад шилжүүлсэн дээр байхдаа. Төсвийн хөрөнгө хандив өг гэж олгоогүй. Хөгийн юм хийж байх юм даа. Төрдөг дээрээ бүлүүлээдээ хөөрхий.

Зочин
Зочин

Хуулийн олон заалт харагдаад байна даа. Ашиглан, залилан, албан тушаалын. За за нэгэнт хийсэн юм чинь яахав ээ дээ. Өөрөөр амьдарч чадахгүй болсон юм байхдаа. Шарк гээд байсан Чипакууд байна ш д.

Зочин
Зочин

Хаа хамаагүй хүмүүс хүний нэр барьж байгуулдаг холбоо гэж юу байдгийн. Ичмээр юм. Холбоо юм бол ажлаа хийхгүй яасын. Одоо татан буулга наад хуурамч холбоогоо. Цаг нь болхоор залуучууд өөрсдөө байгуулна биз. Хөгшин хар төгөрцгүүд одоо болио, зайл

Холбоотой мэдээ

Back to top button