Нийгэм мэдээ

Тодруулга: Боомоор өвчилсөн иргэний биеийн байдал хэвийн, тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол энэ сарын 16-ны өдөр бүртгэгджээ. Тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр болох нь батлагдсан байна.

Тодруулбал, иргэнийг есдүгээр сарын 16-нд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт боом өвчний сэжигтэй тохиолдол гэж оношлон тусгаарласан. Улмаар аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг лабораторийн шинжилгээнд сорьц авч PCR –аар шинжилж, хариу эерэг гарчээ.

Энэ тухай Ихтамир сумын ЭМТ-ийн мэргэжилтнээс тодруулахад,

“Тухайн хүн манай үндсэн харьяатай боловч шууд аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд, халдвартын тасагт нь хэвтсэн. Биеийн байдал нь хүндрээгүй, хэвийн болж тогтворжсон. Малаас хүнд халдварладаг тул тухайн айлын орчимд, тодорхой радиуст хэсэгчлэн хөл хорио тогтоосон байгаа. Одоогоор нэмж хүн өвчлөөгүй, нөхцөл байдал хяналтад байна” гэлээ.

Тухайн иргэн Хөхнуур багийн Хатуугийн сайрт 2025 оны есдүгээр сарын 6-наас хойш мал худалдаж авсан иргэний 60 гаруй үхрийг төхөөрөхөд оролцсон байжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button