Д.Амарбаясгаланг шоронд явуулах эсэхийг шүүх биш МАН-ын томчууд шийднэ
Чин үнэндээ Г.Занданшатарыг огцруулах гол шалтгаан Б.Энхбаярт намынхан нь ихээр дургүй хүрсэнд оршиж байв. Чуулганаар огцруулах алх цохиулахдаа ч Г.Занданшатар сийрэг хүн тул үүнийг бодсон биз ээ. Гэсэн ч ҮХЦ дээр Г.Занданшатарыг огцруулсан тогтоол унангуут, шууд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо.
Б.Энхбаяр нь томилогдонгуутаа Л.Оюун-Эрдэнийн хүн болох Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаас чөлөөлж, Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан болохыг мэдээллээ.
Эндээс тодорхой буй логик нь, Г.Занданшатар Ерөнхий сайдын хувиар МАН-ын дарга болох гол хэрэгслүүртээ Б.Энхбаярыг ашиглах нь ээ. Өнөөх нь ярдаг нохой мэтээр Д.Амарбаясгаланг МАН-ын Их хурлаас өмнө сайтар хэмлэнэ гэдгээ томилогдсон оройдоо илчлэв.
Улстөрчдөд ер сайтар үгэнд нь ордог "ярдаг нохой" олон нийтийн сүлжээ болоод хийх дайны талбарт нь их хэрэг болдгийн жишээ Б.Энхбаярын томилгооноос харагдана аа.
Д.Амарбаясгаланг намаас нь Улсын дээд шүүх рүү даргаар томилуулах хүсэлтийг явуулаагүй байгаа. Дээрээс нь МАН-ын генсек Я.Содбаатар Их хурлаас даргаа сонгоно гэх байр суурийг илэрхийлчихлээ. Тэгэхээр Б.Энхбаярт Д.Амарбаясгаланг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хэмжээнд хэргийг нь пижигнүүлэх 20 орчим хоног байна.
Яллагдагчаар татагдсан зүйлчлэл нь 2-8 жилийн хорих ялтай. Д.Амарбаясгаланг спикерээс чөлөөлөөд, МАН-ын даргын түр эмблемээс холдуулаад, Г.Занданшатар зогсчихгүй нь тодорхой болов. Түүнийг Б.Энхбаярын тусламжтайгаар төрийн ордноос, Тусгаар тогтнолын ордноос хөөн гаргах. Тэгээд цаашаа яах бэ гэдгээ тэд бас л шийдлийг нь хийнэ. Энэ бол ялсан талын хийсээр ирсэн үйлдлүүдийн нэг.
Цагтаа үүдийг нь өшиглөж гарсанд уурсаж, Д.Хаянхярвааг 1.7 тэрбумын авлига авсан хэргээр гартуулж, улс төрөөс хөөж явуулсан түүхийг Д.Амарбаясгалан өөрөө бичиж явлаа. Тоглоом яаж өрнөдгийг тэр өөрөө мэднэ. Өөрөө тоглоомыг удирдаж явсан хүн шүү дээ. Тэгэхээр хариу үйлдлээ бас сайтар тооцох болов уу. Нэг ёсондоо тэр Б.Энхбаяр, Г.Занданшатар нарын өмнөөс ямар шантааж хийхээ мэднэ гэсэн үг.
Өнгөрсөн 2020, 2021, 2024 оны сонгуулиудын гал тогоог Д.Амарбаясгалан МАН-ын генсекийн хувиар барьсан.
Гал тогоо барина гэдэг чавганцын ажил нь тэр айл авдар шургуулгадаа юу юу хаанаас хэрхэн авч хийгээд, хэнд өгч, юунд зарцуулж байсныг юутай, хүүтэй нь мэднэ гэсэн л утга. 2016 оны сонгуулиар мандаж байсан 60 тэрбумын бичлэг дээр М.Энхболд "...намын байрны үүдэнд хүмүүс цүнхтэй мөнгө бариад ирдэг. Нэг нөхөр аваад ордог, юунд зарцуулагдсаныг нь мэддэггүй.." гэж ярьсан аудио бий.
МАН-ын байранд очсон тэр цүнхтэй мөнгүүдийг хэн хэн өгч, хааш нь яаж гаргасан МАН-ын гурван сонгуулийн түүхийг Д.Амарбаясгалан мэднэ. Задлаад яривал, юун 60 тэрбум байтугай бузар л гарах юм.
Тэгэхээр МАН магад Д.Амарбаясгалангаа дарах гэж байгаад, ирэх сонгуулиудаар тэр чигтээ унах нүхээ ч ухчих өндөр эрсдэлтэй. Яг л ЭТТ-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нэг ярьж эхэлбэл МАН тэр чигтээ балрах байсан түүх шиг, давтагдмал эх сурвалж өөрөө Д.Амарбаясгалан юм.
Д.Амарбаясгалан Төрийн ордонд бус Тусгаар тогтнолын ордонд суудаг байхдаа л Засгийн газрын хамаг сангуудыг хамаарал бүхий компаниудаараа цөлмөдөг мэдээлэл ил байв. Түүний "Админерал"-ын өнөөдрийн яригдаж буй хэрэг ч МАН-ын генсекийн үед ул сууриа сайтар бэхжүүлсэн огноотой. Түүнчлэн ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ялласан хэргүүд дээр мөр гаргаагүй ч мөнгө угаалцаж байсан эздийн нэг нь яах аргагүй Д.Амарбаясгалан байв.
Ер нь, Д.Амарбаясгалангийн хувийн эрх ашгаа сайтар татаж эхэлсэн огноо өөрөө Төрийн ордонд орж ирж, ЗГХЭГ-ын даргаар ажилласнаас хойш байгаа. Тэр Тусгаар тогтнолын ордноос өнөөдрийн асуудлуудаа тарьсан юм. Түүнийг нь дэлбэлэхдээ МАН-ын Монгол төрөөс хулгайлсан энэ жилүүдийн түүхийг нууж, зөвхөн Д.Амарбаясгаланг агнах шаардлага Б.Энхбаяр, Г.Занданашатар нарт үүсэж байгаа.
Эх сурвалжийн хувиар Д.Амарбаясгалан өнгөрсөн жилүүдэд МАН-ын угааж, төрийн эрх мэдлийг авахдаа хэрэглэж ирсэн мөнгүүдийг яривал юу болох бэ. МАН татан буугдах хэмжээний сөнөлт ирэх юм. "Сүхээр эхлээд, сүхээр дуусна" гэдэг муухай яриа нь ч биелчхэж мэдэх. Ж.Бат-Эрдэнэ "МАН-ын Удирдах зөвлөл бидэнд галаа намжаах чиглэл өгнө байх" гэж дуугарсан нь энэ удаагийн МАН-ын дотоод хэрүүл намд нь эрсдэлтэй болсныг гэрчлэх өгүүлбэр юм.
Манай хууль, хүчний байгууллагууд тэр чигтээ өөрөө МАН-ын томчуудын үгээр дуугардаг. Шийдвэр гаргадаг болчихсон. Аль эрт Д.Амарбаясгаланг яллачих байсан цаг хугацаа өнгөрсөн цагт шилжчихээд байна. Тэгэхэд өнөөдөр тэр төрийн томчуудын шахаасаар л яллагдагчаар татагдсан гэх мэдэгдлээ хийлээ.
Тэгэхээр Д.Амарбаясгаланг шоронд явуулах эсэхийг манай хууль, хүчний байгууллагууд шийдэхгүй, МАН-ын өнөөгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлж буй томчууд нь мэдэх юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НАМАА ЦЭВЭРЛЭЭД УЛСАА БОСГОХ ХЭРЭГТЭЙ. ЗАНДКАА ХИЙГЭЭД ДУУСГА ДУТУУ ОРХИЖ БОЛОХГҮЙ
mogoig dutuu albal........
МАН БОЛ БАС ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН НУУГДАГ ХОНГИЛ ЮМ УУ. МАН НЬ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ЯЛААС ЧӨЛӨӨЛДӨГ ШҮҮХ ПРОКУРОР ЮМ УУ? ИЙМ ДЭМИЙ БИЧИЖ СОЛИОРХОО БОЛЬЦГОО. ӨНӨӨГИЙН АВЛИГАЧДАД ӨГӨХ ЯЛ НЬ ЯАСАН БАГА ЮМ БЭ? АРГАГҮЙ Л БАЙХДАА АВЛИГАЧИД ӨӨРСДӨӨ ХУУЛЬ БАТАЛДАГ УЧРААС ЮМЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ? ГЭЭД ЛАМ БООВТОЙ ТӨРЧИХСӨН ГЭДЭГ ОНИГОО ШИГ, ЦАГААН ЗАХТНУУД ӨӨРСДИЙГӨӨ МӨН ЯАЖ МЭДЭХ ВЭ ГЭЭД АВЛИГЫН ХЭРЭГТ МАШ БАГА САНКЦТАЙ ЯЛ ӨГӨХӨӨР ХУУЛЬЧИЛСАН ЮМ БАЙНА Л ДАА МЭДЭЭЖ ШҮҮ ДЭЭ. УГ НЬ АВЛИГАЧ ЦАГААН ЗАХТНУУДАД ӨГӨХ ЯЛЫН ХЭМЖЭЭГ ИРГЭДИЙН САНАЛААР ШИЙДЭЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ БАЙНА.
Муруй амт сод хүүкийн жинхэнэ хүүхэлдэй шүү хараарай түмэн
зандка биш Хүүк бүгдийг ард н найруулж бгаа шдээ
Mani zandka enke 2 maani urd zvgees AB-giin hahuuliin mungu awsan barimtiig ni gartaa oruulchihsan tul odoo AB hand ni haga daragdsan shvv
Ганц хахуулийн баримт биш 440 ихнаядын нүүрс хулгайлхаар бэлдчихсэн байсан нь ч гэсэн илэрсээн
ШОРОНД ХИЙГЭЭД НАМАА ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
нам цэвэрлэгдэх биш , бүр улс төрөөс арчигдана доо
Намд шударга гишүүд байгаадаа үерлэх хэрэг гарлаашүү
Булгантуяаг дэмжсэн үзэл бодол нэгтнүүдийг төрөөс �######�уулж, адилхан яллах нь зөв. Түүнээс биш ахин дахин амилж төр, улс орныг үймүүлнэ.
хуц
Хуулийн дээр гишгэсэн Нам,,,,,,МАН Хууль завхаруулагчидтайгаа тэмцэж чадахгүй бол Татан буугдах хэрэгтэй,
Захи�##�гатай төлбөртэйгээр АБ-г хамга�##�ж бичсэн байна, юу яриад байна аа тэгээд хулгайчаа толгойдоо з�##�ах юм уу
Нэг ч гэсэн нүүрсний хулгайчийг �######�уулсан нь дээр гэхдээ хамгийн том хулгайч нь байхаа
содбаатар Ж.энхбаяр бямбацогт шийдэж байна
ш�##�дан банди байхын мэдэх юм, сүүлдээ башир аргаар баяжсан, муу зан нь улам нэмэгдэж, баярхаж бардаж байгааг нь харлаа. одоо жанг нь идүүлээ хө
өмнөх намын дарга, ах нартаа ямар зан гарг�##�аа даа, Оюунэрдэнэ энэ хоёр. одоо өөрсдөө тэр зангийнхаа горыг амсах болж дээ. өмнөх үе рүүгээ гар буугаар буудв�##� ирээдүй их буугаар буудна гэдгийг харууллаа даа
Үнэн. Монголд прокурор шүүх байхгүй болсон. Бүлэглэлүүд л тойрч суугаад шийддэг болсон.
Наад хулгайч амарбаясг�##�ангаас мөнгийг нь гаршуулж ц�##�ингаа нэмэхгүй юму
Юу гэж өмөөоөөд байгаа м�##�уудаад вэ
Тийм юм бол энэ намыг татан буулгуулна таарна ард түмээн
Эрүүгийн хэргийг Намын томчууд шийддэг гэдэг ч туйлшр�##�. Хууль шүүх нь шийдэх байхаа.