Өдөрт 5-10 гр шар тос хэрэглэх нь нас уртасгах, хавдраас сэргийлэх үр дүнтэйг тогтоожээ

Монголын анагаах ухааны Олон улсын сургуулийн Зүү төөнө заслын тэнхимийн багш, АН-ы доктор У.Номин-Эрдэнэ "Стрессийн шалтгаант эмгэгийн хувьд шар тос хэрэглэх боломж болон зүү эмчилгээний үр дүн" сэдвээр судалгааны ажил хийж гүйцэтгэжээ.
Тэрбээр, шар тосны судалгааг Юнескогийн "Торгоны зам" залуу судлаачдын тэтгэлэгт шалгарч уг төсөлт ажлаа хэрэгжүүлжээ. Тодруулбал, энэ тэтгэлэгт дэлхийн хэмжээнд 12 судлаач тэнцсэн бөгөөд У.Номин-Эрдэнэ тэдний нэг юм.
Тэр Киргиз, Казахстан, Энэтхэг улсын эрдэмтэдтэй хамтарч Торгоны зам дагуух нүүдэлчин соёлтой улс орнуудаас шар тосны 11 дээж цуглуулж, доторх физик, химийн бүрэлдэхүүн болон дотор нь агуулагдах эрдэс минерал, витаминуудыг тодорхойлсон байна.
Энэ тухайгаа,
"Шар тос нь эрт дээр үеэс хийг дарах, оюуныг хурдасгах, урт наслуулах зэрэг үйлчилгээтэй байсан бол удаан жил хадгалсан шар тосыг сэтгэцийн өвчнүүдэд хэрэглэж байсан түүхтэй. Бид энд ямар ялгаа байна вэ гэдгийг тодруулах зорилгоор лабораторийн багажит шинжилгээний арга ашиглаж, Герман улсад шинжлүүлсэн. Эндээс манай сарлагийн шар тосонд их хэмжээний витаминууд, эрдсүүд илүү агулагддаг гэж тодорхойлогдсон. Мөн дөрөв болон 10 жил хадгалсан үхрийн шар тосны дээжээс шинжилгээ өгсөн. Тэр дотроос стресс, сэтгэл гутрал, түгшилт, хоёр туйлт эмгэгийн үед дутагдаж байдаг тосны хүчлийн бүрдлүүд илүү их тодорхойлогдсон. Ингэснээр маш их ололттой судалгаа болж чадсан.
Нэмээд бэлчээрийн гаралтай шар тосны ялгаа их гарч ирсэн. Ялангуяа сарлаг үхрийн шар тоснуудад. Энэ нь бид бэлчээрийн нүүдэлчин соёлтой учраас дотор нь байдаг эрдэс, витамин, минералууд нь хамаагүй өндөр үзүүлэлттэй гарч ирж байгаа юм. Тэгэхээр бид өдөр тутамдаа тодорхой хэмжээгээр 5-10 граммыг хэрэглэхэд стрессийн шалтгаант өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, насыг уртасгах, бодисын солилцоог сайжруулах, олон төрлийн хавдраас урьдчилсан сэргийлэх боломжтой, үр дүн сайн үзүүлэхээр байна" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг. Өөрсдийн уламжл�##�т хүнсний ашиг тусаа ингэж судлаад гаргаж ирэх нь зөв шүү. Монгол хөгшид �##�ьцгэймeрээр өвддөггүй байсанд учир байгаа
iim sudalgaa shinjleh uhaan gej bainaaa bas ur dun notolsonoo haruuldaa ymar ashig tus yu shiidhuuu