УЛС ТӨРУлс төрийн мэдээ

₮1.8 тэрбумын 12 орон сууцтай П.Мөнхтөр МАН-ын Хяналтын хороог даргална

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд болов.

Хуралдаанаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон байна.

Монгол Ардын намын дарга Н.Учрал тус албан тушаалуудад дээрх нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгосон байна.

Паламын Мөнхтөрийн хувьд, 2014 онд Чойбалсан хотын захирагчаар сонгогдон ажиллаж байсан. Тэрбээр, эрх зүйч мэргэжилтэй, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч,  авто замын газрын даргаар ажиллаж байсан намтар түүхтэй.

Түүний 2023 онд АТГ-т өгсөн ХОМ-д:

  • Өөрийн орлого: 14,4 сая
  • Гэр бүлийн орлого: 30 сая
  • Орон сууц: 1 тэрбум 863 сая /Орон сууц 12, үйлчилгээний барилга 8, оффис 1, авто зогсоол 1/
  • Автомашин: 104 сая
  • Газар: 251 сая /өмчлөх 2, эзэмших 7/
  • Хадгаламж: Дотоодын банканд 39 сая
  • Авлага: 20 сая

“Айсвн” ххк, “Рояал” зочид буудал зэргийг эзэмшдэг хэмээн бичигдэж байсан ч, АТГ-т гаргасан ХОМ-т нь байдаггүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Луйварчин хулгайч

Зочин
Зочин

Хүн хог

Зочин
Зочин

УРУУЛ УУЛАА ШАГГҮЙ БИЗНЕСМЕН ДОРНОТОД МАШ ХҮЧИРХЭГ ХҮН БАЙСАН ЖИНХЭНЭ БОР ЗҮРХЭЭРЭЭ ЭНЭ ХӨРӨНГИЙГ БИ БОЛГОСОН ХҮН.МЭДЭХ НЬ МЭДНЭ НЭЭГ ИХ ИДЭЖ УУЖ ЗАЛГИЖ ХУЛГАЙЛСАН ЮМ БАЙХГҮЙ СУУРЬ ХҮМҮҮЖИЛ САЙТАЙ МӨНГӨНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭРДЭГ ЦАГДААД БАЙСАН ГЭЖ БҮДЭГ БАДАГ СУРАГ БАЙДАГ МАНАЙ ДОРНОТЧУУД САЙН МУУГААР НЬ ЗӨНДӨӨ Л ХЭЛДЭГ ЦААШДЫН ЗОРИЛГО НЬ ИНГЭЖ БАГА БАГААР ЗУУСААР ЯВААД УИХ д ЗАЛРАХ БОДОЛТОЙ БАЙХЫГ НЬ ҮГҮЙСГЭХГҮЙ ЭР ХҮНИЙ ДОТОР ЭМЭЭЛ ХАЗААРТАЙ МОРЬ БАГТДАГ ГЭЖ АМЖИЛТ ХАМАА ЧАМАЙГ ДОРНОТЧУУД ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭЖ ӨСГӨЖ БОЙЖУУЛЖ МӨНГӨ ТӨГРӨГТЭЙ БОЛГОСОН АЯТАЙХАН БАЙГААРАЙ БАС БҮС НУТГИЙХАА АӨГЖИЛД ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛААРАЙ.

Зочин
Зочин

ийм заваан, бизнесмен гэхэд хаашаа юм, буруу гараар хэт хөрөнгөжсөн хулгайчууд мөнгөө төлөөд төр болон нам шургалаад байгаа нь дургүй хүргэж, нийгмийг өөрчлөхийг шаардсан дохио болоод байгаа юм даа

Зочин
Зочин

харваас олигтой хүн бишээ

Зочин
Зочин

Нэг хүн 12 орон сууцтай??? Орон сууц хангалтгүй байхаас аргагүй юм байна.

Зочин
Зочин

Уулаа гээд хөгийн амьтан нүдээ татуулчихжээ, хөгшин төгцөг

Холбоотой мэдээ

Back to top button