НИЙГЭМ

Үйл явдал: Олон нийтийн хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

10:00 цагт: “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа “Zu event hall”-д болно. 

14:00 цагт: Олон нийтийн хэлэлцүүлэг УИХ-ын Тамгын газрын I байранд болно.  

11:00 цагт: Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлагууд холбооныхоо үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, тайлбар, залруулга “Монгол ньюс” мэдээллийн төвд хийнэ.

17:30 цагт: БНХАУ-ийн Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын дээд сургуулийн профессор Б.Оюун “Дунхуан агуйгаас илрүүлсэн дундад эртний монгол хэлний дурсалт бичиг хийгээд түүний судалгааны тухай” сэдвээр илтгэл МУИС-ийн хичээлийн II байранд хэлэлцүүлнэ.  

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button